“Аавын түшиг-Гэр бүлийн аз жаргал” өдөрлөг зохион байгууллаа
Тавантолгой түлш ХХК-ийн Зүүн үйлдвэрийн удирдлага, Захиргаа, хүний нөөцийн хэлтэс хамтран “Дэлхийн гэр бүл”-ийн өдөр, Эх үрсийн баярыг тохиолдуулан “Аавын түшиг- Гэр бүлийн аз жаргал” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Зүүн, Баруун, Төвийн үйлдвэрийн ажилтан, албан хаагчдын төлөөлөл болсон 20 гэр бүл, 50 орчим хүүхдийг урин оролцуулж, үйлдвэртэй танилцуулсан юм.
Өдөрлөгт дуучин С.Гантогоо, Хүүхдийн ордны авьяаслаг сурагчид, морин хуурч Д.Энхболор нар ая дуугаа өргөсөн юм.
Мөн Сэтгэл зүйч Ж.Үйлст компанийн ажилчид, тэдний хүүхдүүдэд сэтгэл зүйн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгсөн бол Боловсролын ухааны доктор, СГЗ Р.Нямдорж, СГЗ Д.Данзан нар сонирхолтой яриа өрнүүлсэн юм.
Мөн өдөрлөгийн төгсгөлд гэр бүлүүд ХАБЭАБОЭ-н хэлтэстэй хамтран Монос, Шинэс, Голт бор зэрэг модны 35 суулгацыг тарьж суулгасан юм.
Сэтгэгдэл бичих