» » Өдөрт дунджаар 330,000 тонн нүүрс экспортолж байна

Өдөрт дунджаар 330,000 тонн нүүрс экспортолж байна

Өдөрт дунджаар 330,000 тонн нүүрс экспортолж байнаМонгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй гарсан байна. Нэгдүгээр сард нийт 10 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийн 5.8 сая тоннтой харьцуулахад 73 хувиар өсөж, өдөрт дунджаар 326 мянган тонн нүүрс экспортод гаргасан талаар Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээлэв.
Хоёрдугаар сард нийт 6.4 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийн 5.7 сая тоннтой харьцуулахад 11 хувиар өсчээ. Тухайн сард Монгол Улс болон БНХАУ-ын Цагаан сарын баярын амралтын өдрүүд давхцсан, сарын хоногийн тоо харьцангуй цөөн байсан зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр нийт экспортын хэмжээ тодорхой хэмжээнд буурсан байна. Гэвч баярын амралтын өдрүүдээс бусад үед  өдөрт дунджаар 320 мянган тонн нүүрс экспортоллоо.
Энэ сарын 10-ны өдрийн байдлаар нийт 3 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийн 1.3 сая тоннтой харьцуулахад 2.6 дахин өссөн үзүүлэлт бөгөөд өдөрт дунджаар 330 мянган тонн нүүрс экспортод гаргаж байна.
Ийнхүү оны эхний саруудад нүүрсний экспортын хэмжээ өмнөх оноос өсөж, өдөрт экспортод гарч буй нүүрсний дундаж хэмжээ тогтвортой түвшинд хадгалагдаж, салбарын үйл ажиллагаа жигд, хэвийн үргэлжилж байгаа аж.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ

ЭКСПОРТ 1.8 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРООР ӨСЧЭЭ

ЭКСПОРТ 22.9 ХУВИАР НЭМЭГДЛЭЭ

ГАЗРЫН ТОСНЫ ЭКСПОРТ 239 ХУВИАР НЭМЭГДЭВ

ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ 530 МЯНГАН ТОНН НҮҮРС УУРХАЙГААС АЧЛАА

Нүүрс олборлолт аж үйлдвэрийн салбарын үзүүлэлтийг унагав

Экспортын гол нэрийн бүтээгдэхүүний хэмжээ буурчээ

Сэтгэгдэл бичих