» » Ойрх Дорнодын хямралын хамгийн том хохирогч нь Энэтхэг улс

Ойрх Дорнодын хямралын хамгийн том хохирогч нь Энэтхэг улс

Ойрх Дорнодын хямралын хамгийн том хохирогч нь Энэтхэг улс

   АНУ-Израил, Ираны хооронд үргэлжилж буй Ойрх Дорнодын дайнаас болж хамгийн их хохирол амссан улсаар Энэтхэгийг нэрлэжээ. Учир нь мөргөлдөөн эхлэхээс өмнө тус улс Ойрх Дорнодтой нягт хамтран ажиллаж, ингэснээр эрчим хүч, барааны үнэ тогтворжиж, эдийн засаг өсөж байсан юм. Энэтхэг улс дэлхийн эдийн засгийн хүчирхэг гүрэн болж урагшлах төлөв ажиглагдаж байгааг мэргэжилтнүүд дүгнэж, өнгөрсөн жил Олон улсын валютын сангаас гаргасан тайланд тус улсын эдийн засгийн өсөлт 6.2 хувьд хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүн ойролцоогоор 4.18 их наяд доллар болно хэмээн таамаглаж байв. Энэ тоо бол АНУ, Хятад, Германы дараа дэлхийд дөрөвдүгээрт жагсдаг Японы ДНБ-ээс давсан үзүүлэлт байлаа. Энэ оны эхээр Энэтхэг улс Арабын Нэгдсэн Эмират Улстай 2032 он гэхэд хоёр талын худалдааг хоёр дахин нэмэгдүүлэх, 3 тэрбум долларын шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурж, Саудын Араб улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан юм.
   Харин өнгөрсөн сарын 28-нд Ойрх Дорнодод дайн дэгдсэн нь Энэтхэгийн эдийн засагт хүндээр тусаж эхлэв. Тус улс газрын тосны хэрэглээнийхээ 90 орчим хувийг импортоор авдаг бөгөөд түүхий газрын тосны 40 орчим хувь, байгалийн хийн 80 хувийг Ойрх Дорнодоос импортолдог байсан тул бүс нутгийн мөргөлдөөн хүнд цохилт болж болзошгүйг мэргэжилтнүүд онцолж байна. 1970-аад оны газрын тосны цочролоос хойш Энэтхэг улс Ираны өмнөд хэсэгт орших Ормузын хоолойгоор дамжуулан түүхий газрын тос тээвэрлэх болсон байна.
   Нөгөө талаар Ойрх Дорнод бол Энэтхэгийн гол зах зээл бөгөөд Дубай зэрэг ложистикийн төвүүдийг ашиглан электрон бараа, нэхмэл эдлэл, үнэт эдлэл, будаа зэрэг бүтээгдэхүүнийг дэлхий даяар экспортолж ирсэн. Жилд ойролцоогоор 50 тэрбум долларын үнэ бүхий бүтээгдэхүүнийг Арабын Нэгдсэн Эмират улсад экспортолдог байжээ. Дайн эхлэхийн өмнөхөн Энэтхэгийн Засгийн газар Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн зургаан улс болох Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Катар, Оман, Бахрейн, Кувейт улсуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр эхлүүлэх хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зураад байсан юм. Гэсэн хэдий ч далайн болон агаарын худалдааны замууд хаагдсан тул Энэтхэгийн экспорт үндсэндээ зогсонги байдалд ороод байна. Индира Гандийн нэрэмжит Технологи, менежментийн их сургуулийн эдийн засгийн профессор Латин Рой "Персийн булангийн хямрал Энэтхэгийн импортын зардлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ экспортод маш хүнд цохилт болж байна. Энэ улсын гадаад валютын нөөц жилийн дотор хоёр дахин буурах магадлалтай” гэжээ.скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Ч.ХҮРЭЛБААТАР: МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 7.6 ХУВИАР ӨССӨН

ҮСХ: ӨНГӨРСӨН ОНД НИЙТ 160 УЛСТАЙ ХУДАЛДАА ХИЙЖЭЭ

Монгол Улс өрсөлдөх чадвараар 63 улсаас 61-т жагслаа

Хоногт нас барагсдын тоо хоёр дахин нэмэгджээ

Дэлхийг ядууруулж буй коронавирус

ХЯТАД, МОНГОЛЫН ХУДАЛДААНЫ ХЭМЖЭЭГ 10 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ

Сэтгэгдэл бичих