» » Зодоонд оролцсон 8 хүүхдийг шалгаж байна

Зодоонд оролцсон 8 хүүхдийг шалгаж байна

"16-17 настай 8 хүүхдийг шалгах ажил үргэлжилж байна"


НЭМЭЛТ:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн орчинд сурагчид нэгнийгээ зодож, хүнд гэмтэл учруулсан ноцтой хэрэг өмнө нь үйлдэгдсэн байсан талаар өөр нэгэн хохирогч хүүгийн гэр бүлээс мэдээлэл өглөө.

Хохирогч хүүгийн аав: Манай хүүг зодсон хэрэг энэ оны гуравдугаар сарын 6-ны өдөртэй холбоотой хэрэг биш. Гэхдээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээр сургуулийн ариун цэврийн өрөөнд манай хүүхэд зодуулж, бие махбоддоо хүнд гэмтэл авсан. Зодуулсны улмаас хүүгийн маань гар, хөлийн савхан яс хугарч, эмнэлэгт хэвтэн мэс засал хийлгэсэн. Эмчилгээнээс хамаарч хичээлээсээ удаан хугацаанд завсардаж, энэ оны гуравдугаар сараас хичээлдээ эргэн орсон.
Үүссэн хэргийн талаар сургуулийн захиргаа, холбогдох албанд мэдээлж сургуулийн хяналтын камерыг шүүж, хэрэг үйлдэх үед байсан хүүхдүүдийг тогтоосон. Гэвч сургуулийн захиргаа уг асуудалд анхаарал хандуулалгүй, хайнга хандсан. Нөгөөтэйгүүр, гэмтэл учруулсан хүүхдийн ар гэрийнхэн хариуцлага хүлээх, уучлалт гуйсан удаа байхгүй. Манай хүүхэд рүү хэрэг гарсны дараа холбогдож "Намайг тэнд байсан гэж битгий хэлээрэй" гэх утга бүхий чатуудыг илгээж байгаа нь хүүхдийн сэтгэл зүйд дарамт учруулж байна" гэлээ.

НЭМЭЛТ:
ЦЕГ-ын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.БУДЗААН:
-Нийслэлийн .. дугаар сургууль болон хувийн сургуулийн хүүхдүүд цахим орчинд нэгнийгээ гэмтээсэн, доромжилж, дээрэлхсэн бичлэгтэй холбоотойгоор гуравдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн. Энэ хэрэгтэй холбогдуулан 16,17 насны арваннэгдүгээр ангийн 8 хүүхдийг шалгаж байна. Эдгээр хүүхдүүд коридор, цахилгаан шат, шатны хажууд хувцсыг нь тайлах, үг хэлээр доромжлох, зодох гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж шалгаж байна. Шалгалтын явцад хүүхдүүдийг олж, байцаалт авах, ар гэрийг нь дуудаж, камерын бичлэг шалгах ажил үргэлжилж байна. 14 наснаас дээш насны хүүхдүүд учраас Эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай учраас тухай хохирогчид хүнд болон хүндэвтэр гэмтэл учирснаас үүдэж, хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэлтэй. Хүнд гэм хор учирсан бол 5-12 жилийн хорих ялаар шийтгэх хуулийн зохицуулалттай. Хэргийг шалгах явц үргэлжилж байна.
ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Цахим сүлжээнд 2026 оны гуравдугаар сарын 6-ний өдөр насанд хүрээгүй хүүхдүүд нэгнийгээ зодож, гадуурхаж буй дүрс бичлэг нийтлэгдсэн. Үүссэн нөхцөл байдлын дагуу Цагдаагийн байгууллагаас гомдол мэдээллийг бүртгэж, шуурхай шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Шалгалтаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид тус сургуулийн эмэгтэй сурагчийн биед халдаж, зодон, бичлэг хийсэн болохыг тогтоожээ. Иймд хэрэгт холбогдогчдыг бүртгэн, шалгалтын ажиллагаа эхлүүлсэн байна.
Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тасралтгүй нөлөөллийн ажил хэрэгжүүлж, ерөнхий боловсролын сургууль болон төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай тогтмол хамтран ажиллаж байгаа талаар мэдээлсэн бөгөөд бид энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэн хүргэхээр ажиллаж байна.скачать dle 12.0

Холбоотой мэдээ

СУРАГЧ: Бичлэг дээрх зодож буй сурагч бол математикийн

“Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төсөл

НОМГОН СУМЫН СУРАГЧИД ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭ ШИНЭ СУРГУУЛЬТАЙ

Д.БУДЗААН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН 87 ХУВИЙГ НАСАНД

ТЕГ-ын ХУРАНДАА НАРЫН ЗОДООН

Машины тормоз ажиллаагүйгээс 10 настай хүүг гэртэй нь

Сэтгэгдэл бичих