» » Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Мэндийн Төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Мэндийн Төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа


Тавантолгой түлш компани Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны харьяа Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Мэндийн Төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд ХАБЭА-н хууль тогтоомж, үйлдвэрийн салбарт нэн шаардлагатай зарим ажил мэргэжлийн стандарт, хөдөлмөрийн хүнд болон хортой нөхцөлд ажиллаж буй ажилчдын нийгмийн асуудал зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тал дээр хамтран ажиллах юм.
Хөдөлмөрийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар уул уурхай, хүнд үйлдвэр болон бусад аж үйлдвэрийн салбарт ХАБЭА-н стандарт нэвтрүүлж, хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй бүтэц, тогтолцоог бий болгож, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлж, ажилтнуудын амь нас, эрүүл мэндийг хамгаалахад бодит үр дүнгээ өгөх юм.
Тавантолгой түлш компанийн хувьд 2022 оноос үйлдвэрийн зарим ажлын байрыг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамруулаад байгаа юм. Цаашид үйлдвэрт ажиллаж байгаа ажилчдын хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах ХАБ-ын аюулгүй ажиллагааг сайжруулах чиглэлд ахиц дэвшил гаргах зорилго тавиад буй юм. Энэ ажилд бодлого, арга зүйн чиглэлийн дэмжлэг үзүүлэхээ ХАБЭМ-ийн төвийнхөн илэрхийллээ.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Хувьцааны Арилжаа

"Таван толгой түлш" компани иргэд, аж ахуй нэгжээс түлшний

Сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч эд худалдан ава

“Эрдэнэс Тавантолгой” ХК –ийн хувьцаат ногдол ашигтай

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН

“Монгол Базальт” ХК, “Хөвсгөл Алтан Дуулга” ХК-ийн

Сэтгэгдэл бичих