Хадгаламж зээлийн хоршоодын гишүүдийн мөнгөн хадгаламжийн сарын жигнэсэн дундаж хүү өнөөдрийн байдлаар 1.5 хувь, зээлийн хүү 2.9 хувьтай байна.
ХЗХ-дын нийт зээлийн үлдэгдэл өмнө оны мөн үеэс 5.5 хувиар өсөж, 165.1 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнээс:
- 92.6 хувийг хэвийн зээл,
- 3.1 хувийг хугацаа хэтэрсэн зээл,
- 4.3 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байна.
- Нийт олгосон зээлийн 81.6 хувь нь хэрэглээнд,
- 6.3 хувь нь бизнесийн үйл ажиллагаанд,
- 4 хувь нь ХАА-н салбарт олгогджээ.
ХЗХ-дын өөрийн хөрөнгийн өгөөж энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.5 пунктээр өсөж, 12.3 хувьд хүрээд буйг СЗХ-ноос мэдээллээ. Нийт хөрөнгийн өгөөж 0.9 пунктээр өсөж, 2.3 хувьд хүрчээ.
2020 оны эхний хагас жилийн байдлаар ХЗХ-дын тоо өмнөх үеэс 6.9 хувиар буурч, 256-д хүрчээ. Өнөөдрийн байдлаар ХЗХ 72 230 гишүүддээ санхүүгийн үйлчилгээ үзүүлж байна.
Сэтгэгдэл бичих