» » Харилцан үл тохирох хүнс идвэл найруулсан хортой адил

Харилцан үл тохирох хүнс идвэл найруулсан хортой адил

Харилцан үл тохирох хүнс идвэл найруулсан хортой адил

   Монголын уламжлалт анагаах ухаанд, хамтад нь хэрэглэвэл биед гэм болох идээ ундааны талаар нарийн сайн зааж өгсөн байдаг. Хордсон биш боловч хоорондоо харилцан үл тохирох идээ ундаа нь найруулсан хортой адил болох ёс буйг уламжлалт анагаах ухаанд анхааруулжээ. Эдгээрээс заримыг дурдвал:
- Шөнө дунд эс дадсаныг идэхэд харшсан хор үүснэ.
- Чацаргана архитай харшилна.
- Ямар ч махыг уурыг нь гаргахгүйгээр идэж болохгүй.
- Хайлсан тос, хүйтэн ус нэг дор хор болно.
- Тахианы мах тарагтай харш.
- Зөгийн балыг тостой холивол хор болно.
- Буурцгийн зутан, бурам, тараг хоорондоо харшилна.
- Өндөг, загасны мах харш.
- Сүүг хушгатай холивол хор болно.
- Сүү, загасны мах харш.
- Бүрэлдээгүй таргийг архитай хэрэглэвэл найруулсан хортой адил.
- Идсэний ард зүгээр суух муу.
- Тосыг зэс саванд удаан хадгалахад хор үүснэ.
Эх сурвалж: “Ачуут гол” эрүүл мэндийн зөвлөх төвскачать dle 12.0

Холбоотой мэдээ

БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ОЛОН УЛСЫН МОНГОЛ ЭМНЭЛГИЙН ХОРООНЫ ЭМЧ

Наадмын төсөв өнгөрсөн жилийнхтэй адил ГУРВАН ТЭРБУМ төгрөг

Хүүхдийн дархлааг хэрхэн сайжруулах вэ?

Жин хасахад туслах 15 хүнсний бүтээгдэхүүн

Өндөгний дэглэмээр жингээ хасах арга

Далий ягаан цэцгэнд “сууж”, дэлбээгээ нээсэн нялх яргуй

Сэтгэгдэл бичих