» » Алтны үнийн өсөлт яагаад зогсонги байдалд орсон бэ?

Алтны үнийн өсөлт яагаад зогсонги байдалд орсон бэ?

Алтны үнийн өсөлт яагаад зогсонги байдалд орсон бэ?


Иран, Израилийн 12 өдөр үргэлжилсэн дайны үеэр өнгөрсөн жил алтны үнэ огцом өссөн. Гэвч гал зогсоох тухай зарласнаар буцаад буурах чигтээ хандаж байв.
Харин энэ удаагийн мөргөлдөөн алтны үнэд төдийлөн өөрчлөлт оруулсангүй. АНУ, Израиль улсууд хоёрдугаар сарын 28-нд Иранд цохилт өгсний дараа алтны үнэ нэг унц нь 5296 ам.доллараас 5423 болж өссөн. Энэ нь ч аливаа геополитикийн үймээн самуун хөрөнгө оруулагчдыг уламжлалт хөрөнгө рүү чиглүүлдэг гэсэн зарчимтай нийцсэн явдал. Гэтэл төд удалгүй гуравдугаар сарын 3-нд үнэ нь зургаа гаруй хувиар унан, 5085 ам.доллар хүрчээ. Энэ долоо хоногт мөргөлдөөн харьцангуй хурцадсан ч алтны үнэ 5050-5200 ам.долларын хооронд хэлбэлзэж байна.
Алтны үнэ огцом өсөхгүй байгаагийн шалтгааныг шинжээчид хэд хэдэн хүчин зүйлээр тайлбарлажээ. Үүнд ам.долларын ханш чангарсан, АНУ-ын төрийн бондын өгөөж өссөн зэрэг багтана.
"Metals Daily"-ийн гүйцэтгэх захирал Росс Норман хэлэхдээ "Газрын тосны үнэ өсөх нь инфляцийг удаан хугацаанд өндөр байлгаж болзошгүй. Ормузын хоолой хаагдсанаас үүдэх нөлөөг төв банкууд хянах гэж оролдсоноор хүүгийн түвшин өсөх магадлалтай. Хүүгийн түвшин өндөр байх нь засгийн газрын бонд зэрэг хүү өгдөг хөрөнгийг сонирхогчдын тоог нэмэгдүүлдэг. Эсрэгээрээ алт зэрэг хүү өгдөггүй үнэт металлын сонирхлыг бууруулдаг. Сүүлийн хэдэн сарын турш томоохон өөрчлөлтүүд гарсан учир алт, мөнгөний үнэ одоохондоо сул хөдөлж байгаа мэт харагдаж байгаа нь магадгүй хэвийн зүйл" гэжээ.
Алтны үнэ сүүлийн үед ердийнхөөс илүү савалгаатай болсон учир хөрөнгө оруулагчид болгоомжилж эхэлсэн гэх өнцөг ч бий.
ЭХ СУРВАЛЖ: CNBCскачать dle 12.0

Холбоотой мэдээ

ЭКСПОРТ 1.8 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРООР ӨСЧЭЭ

ЭКСПОРТ 22.9 ХУВИАР НЭМЭГДЛЭЭ

Хар алтны зах зээл дэх аваргуудын тулаан өндөрлөв үү

Төв банк 4.9 тонн үнэт металл худалдан авчээ

Зэсийн ханш сүүлийн хоёр жилийн доод түвшиндээ хүрэв

Алтны үнэ буурлаа

Сэтгэгдэл бичих