Явган алхах бололцоог сайтар хангаж ийм орчин ихээр бүрдүүлсэн хотод амьдардаг хүмүүс Альцхаймерийн зэрэг насжилттай холбоотой эмгэгт өртөх магадлал бага байдгийг судалгаагаар тогтоожээ. Их Британийн “Daily Mail” сонины мэдээлснээр Австралийн Католик их сургууль болон Өмнөд Уэлсийн их сургуулийн Насжилт судлалын төвийн хамтарсан судалгаа “Nature Cities” сэтгүүлд нийтлэгдсэн бөгөөд тус нийтлэлд хүний амьдрах орчин нь тархины бүтцэд онцгой нөлөөтэй болохыг тэмдэглэжээ. Судалгааг Сидней хотод амьдардаг 70-90 насны 500 гаруй ахмад настан дээр хийж, зургаан жилийн турш ажигласны үндсэн дээр ийм үр дүн гарсан байна. Судалгааны багийн ахлагч профессор Гобина Поудель "Хотын орчин тав тухтай, алхахад чөлөөтэй, тайван байх нь ахмад настнуудын ой санамж, тархи мэдрэлд эергээр нөлөөлдөг болохыг тогтоосон. Гудамжаар тайван алхах зэрэг энгийн үйлдэл нь Альцхаймерийн өвчинд өртөхөөс сэргийлдэг юм байна” гэжээ. Явган алхахад тохиромжтой хотод амьдардаг хүмүүсийн орон зайн чиглүүлэг хариуцдаг тархины хэсгүүд илүү их ашиглагддаг тул танин мэдэхүйн зураглал нь улам сайжирдаг байна. Тухайлбал, алхах орчин сайтай хотын оршин суугчид замын олон уулзварыг гатлах шаардлага гардаг. Энэ нь ердийн мэт санагдаж болох ч үнэндээ бол нарийн төвөгтэй танин мэдэхүйн үйл явц тархинд нь байнга ажиллаж байдаг бөгөөд зогсох, явах, харах, сонсох, бодох нь үүний нэг хэсэг ажээ.
Явган алхах орчин бүрдүүлсэн хотын иргэд Альцхаймерийн өвчин бага тусдаг

Сэтгэгдэл бичих