
Хойд Солонгост анх удаа айлчилж буй Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко тус улсын удирдагч Ким Жон Унд автомат буу бэлэглэжээ. Бэлгээ өгөхдөө тэрбээр “Дайсан ирэхэд хэрэг болно” хэмээн хошигносон талаар Хойд Солонгосын төрийн мэдлийн KCNA агентлаг мэдээлсэн байна. Ким Жон Ун хариуд нь А.Лукашенког дүрсэлсэн том ваар бэлэглэсэн бөгөөд үүнийг хийхэд далайн нэг төрлийн ховор хясаа 30 ширхэг орсон хэмээн тайлбарлажээ. Пёньянд өчигдөр ирсэн А.Лукашенког ёслол төгөлдөр угтан авсан бөгөөд хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлж, хүндэтгэлийн буудлага үйлдсэн байна. Улмаар хоёр удирдагч Дэлхийн II дайны үед Солонгосыг чөлөөлсөн Зөвлөлтийн цэргийн хөшөөнд цэцэг өргөжээ. Мөн өдөр талууд Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл бичих