
Хятадын автомашины үйлдвэрлэл анх удаа Японыг гүйцэн түрүүллээ. “Reuters” агентлагийн мэдээлснээр, 2025 онд Хятадын автомашины брэндүүдийн нийт борлуулалтын хэмжээ Японоос давж, анх удаа дэлхийд нэгдүгээр байрт бичигджээ. Энэ нь 2000 оноос хойш 25 жилийн хугацаанд Японы автомашин үйлдвэрлэгчид дэлхийд тэргүүлэх байр сууриа алдсан анхны тохиолдол юм. Шинжээчдийн үзэж байгаагаар, Хятадын автомашин үйлдвэрлэгчид цахилгаан тээврийн хэрэгсэлд төвлөрсөн байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслийн зах зээлийг Японоос түрүүлж эзэлсэн байна. Хятадын BYD болон “Geely” компани Японы “Nissan”, “Honda” брэндийг борлуулалтаараа гүйцэж түрүүлжээ. BYD нь Зүүн Өмнөд Ази, Өмнөд Америк зэрэг хөгжиж буй зах зээлийг үндсэндээ эзэлсэн байна. Өнгөрсөн хугацаанд Японы автомашин үйлдвэрлэгчид цахилгаан болон бензин хосолсон технологид хэт төвлөрч, дан цахилгаан тээврийн хэрэгсэлд шилжих шилжилтээс хоцорсон гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Сэтгэгдэл бичих