» » “Авдрыг нь аваад алтыг нь хаядаггүй”

“Авдрыг нь аваад алтыг нь хаядаггүй”

Г.Занданшатарын хэлсэн “Авдрыг нь аваад алтыг нь хаядаггүй” ишлэлийг хөрөнгийн зах зээлийн топ сувгууд онцолжээ


Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн гэрээний нөхцөлийг өөрчлөхийг “Rio Tinto”-оос шаардаж, Ерөнхий сайд Г.Занданшатар шийдэмгий байр суурь илэрхийлэн, шаардлага тавьсныг “Financial times”, “Bloomberg”, “The Wall Street journal”, “The Times”, “Reuters” зэрэг дэлхийн хамгийн том мэдээллийн агентлагууд нийтэлжээ.
Тухайлбал “Rio Tinto”-ийн хэрэгжүүлж буй 18 тэрбум ам.долларын Оюутолгойн төслийн гэрээний нөхцөлийг Монгол Улс “шударга бус” хэмээн үзэж, дахин хэлэлцэх шаардлага тавьсан талаар “Financial Times” сонин мэдээлжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Рио Тинто группийн Зэсийн группийн захирал Кэйти Жаксон тэргүүтэй албаны хүмүүстэй уулзахдаа “Одоогийн нөхцөл байдал нь Монголын ард түмэн болон Улсын Их Хурлыг хууран мэхэлж байгаа мэт санагдаж байна” гэжОюутолгой төсөлтэй холбоотой байр сууриа илэрхийлснийг “The Wall street journal”, “Reuters”, “Financial times”, “Bloomberg”, “The Times” зэрэг дэлхийн топ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолсон байна.
“Rio Tinto” компанийн төлөөлөгч “Reuters” агентлагт өгсөн тайлбартаа Монголын Засгийн газартай идэвхтэй хэлэлцээ хийж байгааг онцлоод, Оюутолгой төслийн боломжийг бүрэн ашиглаж талуудын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлжээ. Дэлхийн хамгийн том зэс, алтны ордуудын нэг болохОюутолгойн төслийн 34 хувийг Монгол Улс, харин 66 хувийг “Rio Tinto” эзэмшдэг.
Уг уурхай нь “Rio Tinto” компанийн зэсийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хамгийн том төсөл бөгөөд 2011 онд ил уурхайн олборлолт эхэлсэн юм. “Financial Times” сонины мэдээлснээр, Монгол Улс Оюутолгойн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгө оруулалтын өөрийн эзэмшлийн хувийг санхүүжүүлэх зорилгоор “Rio Tinto”-оос 11 хувийн хүүтэй олон тэрбум ам.долларын зээл авсан байна. Монголын Засгийн газар уг зээлийн хүүгийн хэмжээг 6 хувиас доош бууруулах, мөн төслийн менежментийн үйлчилгээний төлбөрийг багасгах санал тавьсан талаар мэдээлэлд дурджээ. Талуудын хэлэлцээ амжилтгүй болбол “Rio Tinto” компанийн Монголд төлөх экспортын татварын хувь хэмжээг нэмэгдүүлж болзошгүй гэдгийг онцолсон байна.Оюутолгой уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах үед жилд 500 мянган тонн зэс олборлох боломжтой гэж компанийн албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.скачать dle 12.0

Холбоотой мэдээ

“ХӨВСГӨЛ ЭРЧИМ КЛУБ” АЗИЙН КЛУБҮҮДИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ

Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид тодорлоо

Илон Маск Лос-Анжелес дахь харшаа худалджээ

832.1 мянган төл хорогджээ

Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн анхааралд…

Даланд нас барсан иргэнийг асуудалд н.Насанжаргал дарга

Сэтгэгдэл бичих