» » Далий ягаан цэцгэнд “сууж”, дэлбээгээ нээсэн нялх яргуй идэх гэж байна уу

Далий ягаан цэцгэнд “сууж”, дэлбээгээ нээсэн нялх яргуй идэх гэж байна уу


-ХОР ГАРААГҮЙ ЯРГУЙ ИДВЭЛ МОГОЙН ЯР ӨВЧИН ТУСНА-
Нийслэлчүүд хэзээнээс ч юм бүү мэд, яргуй идсэн ямааны мах, бор гөрөөсний цус уувал, далий ягаан цэцгэн дунд унтвал ядаргаа тайлагддаг гэсэн итгэл үнэмшилтэй болчихсон.Тиймээс эхлээд ЯРГУЙ цэцгийн ач тус болон хор хөнөөлийн талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна. Дэлбээгээ нээсэн яргуй идвэл хүч тамир ордог гэсэн ойлголт сүүлийн жилүүдэд хүмүүсийн дунд яригдах болсон. Ардын уламжлалт эмчилгээнд ургаж гүйцээгүй, хор нь гараагүй байхад яргуйг идсэн ихэнх тохиолдолд могойн яр өвчин тусдаг. Монголчууд үүнийг лусын өвчин ч гэдэг. Тэгэхээр наанадаж тухайн ургамлын хор нь гарсны дараа хэрэглэх хэрэгтэй гэдгийг анхааруулдаг.
Монголчууд эрт үеэс эхлэн хөмүүлийг тэнгэр дуугарч, бороо орсны дараа түүж хоол, хүнсэндээ хэрэглэдэг. Яг үүнтэй адил эмийн ургамал өөр өөрийн гэсэн амт чанар нь тод буух цаг үед нь түүж хэрэглэвэл үр өгөөжөө өгдөг. Ганцхан түүлтээр идэх нь долоон тамир, гурван хий, таван махбоддоо өөрчлөлт оруулах нь түгээмэл байдаг гэж бичиж тэмдэглэсэн байдаг. Тиймээс хаврын улиралд яргуй иднэ гэж гүйхийн оронд шим сайтай идээ, ундааг сонгож хэрэглэх нь зохистой гэж уламжлалтын эмч нар хэлдэг. Хаврын цагт ядаргаагаа тайлах хамгийн энгийн арга нь арьсныхаа нүх сүвийг онгойлгож, дархлаагаа дэмжих үүднээс халгай, арц, дальтай ваннд сууж, үс, толгойгоо угаавал тамир, тэнхээг дэмждэг юм байна.
Энэ талаар Монгол Улсын гавьяат эмч, “Оточ Одь” эмнэлгийн ерөнхий эмч П.Баатар "Манайхан шинэ гарсан яргуй идэж хүч тамир орно гэж ярьдаг. Харамсалтай нь хор нь гараагүй байхад яргуй түүн идэж могойн яр өвчин тусах нь элбэгшсэн. Мөн үүнээс үүдэн янз бүрийн өвчин тусч байна. Харин яргуй идсэн ямааны махыг борцолж чимх чимхээр хэрэглэвэл эм болдог гэж уламжлалт анагаах ухаанд үздэг. Мөн намар, хавар болон зуны дулаан цагт исгэлэн болон халуун чанартай хоол хүнсийг хэт их хэрэглэхийг зөвлөдөггүй" гэлээ.

-ТААРУУЛБАЛ ЭМ, ХЭТРҮҮЛБЭЛ ХОР БОЛДОГ ДАЛИЙН ЯГААН-
Монгол оронд зун айлчилсныг уралдан зарладаг таван цэцгийн нэг нь далийн ягаан. Хөвсгөл, Хан Хэнтийн нуруу, Хорьдол сарьдагийн уулсаар өргөн тархсан энэ ургамал тавдугаар сарын эхээр цэцэглэдэг. Цэцэг нь долоо хоноод хагдардаг тул хавар дөнгөж дэлбээлэх үед нь эмчилгээний журмаар бутан дунд нь суудаг учиртай биз. Зарим хүн Азийн сарнай хэмээн нэрлэдэг энэ цэцэг нойргүйдэл, ядаргаа, төв ба захын мэдрэлийн эмгэг, хүнийг маш сайн тайвшруулан, алжаал тайлдаг шидтэй гэцгээдэг.
Далийн ягаан цэцэг тайвшруулах, мансууруулах үйлчилгээтэй тул зүрх муутай, бага насны хүүхдүүдэд үнэртүүлж болдоггүй. Учир нь Далийн ягаан цэцэг хүний биеийн тамир тэнхээ сэлбэж, дархлаа дэмждэг ч андромедотоксин хэмээх хортой бодисыг их хэмжээгээр ялгаруулдаг байна. Энэ нь хүний эсийн мэдрэх рецепторыг гэмтээх аюултай байдаг бөгөөд содон үнэр нь тархи толгойг аяндаа тайвшруулан, мансууруулдаг тул амархан унтчихдаг аж. Ингэснээр хүний мэдрэлийн төв системийн ажиллагааг аажмаар дарангуйлж гэмтээх хэмжээнд ч хүргэдэг байна. Тиймээс Далийн ягаанд суухдаа цаг хугацааг нарийн баримталж, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг дагахыг сануулж байна. Ер нь Далий ягаан цэцгэн дунд ганцаараа сууж болохгүй олуул суун, нэгийгээ унтахаас сэргийлдэг. Тиймээс иргэдийг далийн ягаанд эмчилгээний журмаар суухдаа 10-20 минутыг хэтрүүлэлгүй бариж, эрүүл мэндээ дэмжихийг сануулж байна. Хэрвээ хугацаа хэтэрвэл эсэргээрээ эм бус хор болдог гэдгийг онцгойлон анхааруулъя.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Хар тамхи худалдаалж, борлуулдаг бүлэглэл бий болж, залуус

Жин хасахад туслах 15 хүнсний бүтээгдэхүүн

Луувангийн шүүсний ач тус

Луувангийн шүүсний ач тус

Шар будааг бөөрний өвчлөлд хэрхэн хэрэглэдэг вэ?

“Singapore school of Mongolia” сургуулийн тогооч цусан

Сэтгэгдэл бичих