» » Нийтийн тээврийн техникийн үзлэгт 72 автобус шаардлага хангасангүй

Нийтийн тээврийн техникийн үзлэгт 72 автобус шаардлага хангасангүй



Нийтийн тээврийн хэрэгслийн хаврын ээлжит техникийн үзлэг, оношилгоог хийж байна. 
Нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний их, дунд, бага  багтаамжийн автобус, такси болон  ажилчдын автобусны 2019 оны хаврын ээлжит Техникийн хяналтын үзлэг, оношилгоог 2019 оны гуравдугаар сарын 25-ны өдрөөс тавдугаар сарын 31-ний хооронд батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар нийт 77 аж ахуйн нэгжийн 1848 тээврийн хэрэгслээс 1116 буюу 60,3% нь хамрагдсан бөгөөд 72 тээврийн хэрэгсэл нь утаа, өнгө үзэмж, цэвэрлэгээ, иж бүрдэл, замналын нэр, хаягжилт, зураглал, дугаар бүрэн бус шалтгаанаар тэнцээгүй байна.
Тус газрын Технологийн үзлэг, оношилгооны төв нь техникийн үзлэгээр тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, зорчигчдын ая тухтай зорчих нөхцөл,  үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагааг ханган ажиллах  чиглэлээр мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллаж байна. скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Албан тушаалтнууд төрд 12 их наяд төгрөгийн хохирол

БАЯНХОНГОР АЙМГИЙН ШИНЭ СУУРШЛЫН БҮСЭД АНХНЫ ЭМНЭЛЭГ

Жилдээ 500-600 иргэнээ зам тээврийн ослоор алддаг гурван

НИТХ: Орон нутгийн дугаартай автомашиныг зорчуулахгүй байх

Нийтийн аж ахуйн салбарын машинист болон засварчдыг

Э.МӨНХСҮХ: Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанаас гүйцэтгэгч

Сэтгэгдэл бичих