» » Амьд явахын тулд 95 кг жин хасчээ

Амьд явахын тулд 95 кг жин хасчээ

Амьд явахын тулд 95 кг жин хасчээМартин Дэвис охины хамт. © Need To Know

   Их Британийн иргэн Мартин Дэвис согтууруулах ундаанаас татгалзаж, спортоор тууштай хичээллэсний ачаар 95 кг жин хассан тухайгаа ярьжээ. Энэ талаар Need To Know сайт мэдээлсэн байна. 58 настай М.Дэвисийн жин дээд тал нь 175 кг хүрч байсан бөгөөд тэрбээр талх, гахайн утсан мах, шоколадтай жигнэмэг, түргэн хоол их иддэг байжээ. Мөн өдөр бүр доод тал нь нэг шил архи уудаг байв. Илүүдэл жингийн улмаас амьсгал нь боогдож сэрдэг байсан бөгөөд нуруугаараа хэвтэж чадахгүй, тусгай сандал дээр унтахаас өөр аргагүйд хүрсэн байна. 2020 оны 11 дүгээр сард түүний цусны даралт огцом ихсэж, зүрхний цохилт түргэссэний улмаас түргэнээр эмнэлэгт хүргэгджээ.

   Британи эр эмнэлгээс гармагцаа уухаа больж, дэглэм барьж эхэлсэн байна. Улмаар эрүүл бус хооллолтоо зогсоож, самар, далайн бүтээгдэхүүн болон шинэ ногоо түлхүү идэх болжээ. Үүний үр дүнд жин хасч байсан ч эрүүл мэндийн байдал нь сайжрахгүй байв. Түүнд зүрхний хэд хэдэн өвчин, элэгний гэмтэл, бөөрний дутагдал, үе мөчний өвчин болон тунгалгийн булчирхайн томролт оношлогджээ. Тиймээс М.Дэвис спортоор хичээллэж, өглөө бүр 14 мянган алхам алхаж эхэлсэн байна. Улмаар биеийн жингээ 95 килограммаар хасчээ. “Би одоо хүртэл өвчтэй байгаа, үүнийг өөрчлөх бараг боломжгүй. Гэхдээ би зорилгодоо хүрч, хүү маань эгчийнхээ адилаар их сургуулиа төгсөхийг харахын төлөө чармайж байна” хэмээн М.Дэвис ярьжээ. Эмч нарын үзэж буйгаар, түүнд дахин 5-10 жил амьдрах боломж байгаа аж.
   Их Британийн оршин суугч Питер Мерфи хортой аалзанд хазуулж комд ороод гарсныхаа дараа амьдралаа орвонгоор нь өөрчлөхөөр шийдсэн тухай өнгөрөгч зургаадугаар сард хэвлэлүүд мэдээлсэн юм. Тэрбээр зөв хооллож эхэлснээр нэг жилийн дотор 42 кг жин хасчээ.скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Хүний биед магни, цайр дутагдвал үс унаж, бухимдуу болдог

Урт хөлөөрөө дэлхийд хоёрт бичигддэг Ренцэнхорлоогийн гэрэл

Мацаг барих нь эрүүл мэндэд ямар ач тустай талаар шинэ

Жин хасахад туслах 15 хүнсний бүтээгдэхүүн

Өндөгний дэглэмээр жингээ хасах арга

Машины тормоз ажиллаагүйгээс 10 настай хүүг гэртэй нь

Сэтгэгдэл бичих