» » Албан тушаалтнууд төрд 12 их наяд төгрөгийн хохирол учруулжээ

Албан тушаалтнууд төрд 12 их наяд төгрөгийн хохирол учруулжээ

Авлигатай тэмцэх газраас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг арилгуулахаар хандсан 631 гомдлыг хянаж, 37 албан тушаалтанд зөрчил арилгах хариуцлага тооцжээ. Түүнчлэн зөрчил гараагүй ч тодорхой хэмжээнд эрсдэлтэй байх магадлалтай гэж үзсэн 46 байгууллагад зөвлөмж хүргүүлжээ. Хариуцлага тооцуулсан байдлыг авч үзвэл долоон албан тушаалтанд сануулах, 23 хүнд албан тушаалын цалин бууруулах, дөрвөн албан тушаалтанд албан тушаал бууруулах, гурван албан тушаалтыг ажлаас халах арга хэмжээ авсан байна.
Нийтийн албанд нэр дэвшсэн 7727 этгээдийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг ирүүлжээ. Үүнээс 634 мэдүүлэгт анхааруулга бичиж, хуульд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр 303 мэдүүлгийг буцааж, 26 нэр дэвшигчийг илт албан тушаалын зөрчил гаргасан гэж үзсэн.
Эхний арван сарын байдлаар  нийт хэрэгт холбогдсон этгээдийн 47 нь улс төрийн, 83 нь төрийн захиргааны, 105 төрийн тусгай, 35 төрийн үйлчилгээний, 51 төрийн болон орон нутгийн аж ахуй нэгжийн албан тушаалтан, 122 нь хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн албан тушаалтан эзэлж байгаа аж.  Энэ хугацаанд авлигын гэмт хэргийн улмаас 12 их наяд төгрөгийн хохирол учирсан байна.
Үүнээс 7.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн аж. Авлигын гэмт хэрэг нэмэгдсэн учраас хохирол нэмэгдсэн гэж ойлгож болохгүй. Нийт хохирлын дийлэх хувийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, Жастын Батхүү гишүүнтэй холбоотой хэргийн хохирлын хэмжээ их байсан нь нөлөөлж байгааг АТГ-ын Олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Г.Баярхүү тайлбарлалаа.
Олны анхаарал татсан удаан хугацаагаар шалгаж байсан хэргүүдийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал,  Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудалд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нартай холбоотой хэрэг, Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, ХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон  ЖДҮ-ийг дэмжих сангийн эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой хэрэг, Салхитын мөнгөний хэрэгтэй холбоотой шүүгч нарт холбогдох хэрэг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Ц.Шинэбаатар, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн аж.
Саяхнаас шинээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа  Зам тээврийн хөгжлийн сайд асан Ганбат, тухайн яамны газрын дарга Доржханд, ЭМДЕГ-ын дарга Алтанхуяг, Дулааны цахилгаан станц 2 төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Бямбахүү нарт холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааг 1-2 сарын хугацаанд хянаж дуусгаад шүүхийн шатанд шилжүүлсэн гэдгийг мэдээллээ.
Т.Жанерке

URL: http://www.fact.mn/410328.html
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 21 албан тушаалтныг шалгаж байна

Хулгай хийсэн, төрд болон бусдад учруулсан гэм буруугаа

Г.Занданшатар: Цэцийн шийдвэрийг үгүйсгэхгүй. Гэхдээ...

Л.Оюун-Эрдэнэ: Төрд хохирол учруулсан үндэслэлээр зургаан

ЯЛ ЗАВШИГЧИД

Хоёр яамны Төрийн нарийн бичгийн даргыг өөрчлөх асуудал

Сэтгэгдэл бичих