» » Б.Пүрэвдагва: Хүүхэд залуус, бизнес эрхлэгчдээ дэмжих инкубатор төвүүдийг хотын захын хорооллуудад байгуулна

Б.Пүрэвдагва: Хүүхэд залуус, бизнес эрхлэгчдээ дэмжих инкубатор төвүүдийг хотын захын хорооллуудад байгуулна

Б.Пүрэвдагва: Хүүхэд залуус, бизнес эрхлэгчдээ дэмжих инкубатор төвүүдийг хотын захын хорооллуудад байгуулна   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд ажиллалаа.
Тус дүүрэгт нийслэлийн Бизнес, инновацын газар болон “Рио Тинто Монгол” ХХК хамтран “Баянхошуу бизнес инновацын сургалт үйлдвэрлэлийн төв”-д хүүхэд, залуучууд болон бичил бизнес эрхлэгчдэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн хамгийн чухал хөрөнгө оруулалт бол барилга байшин бус хүндээ оруулж буй хөрөнгө оруулалт юм. Хамгийн том жишээ нь энэ төв болж байна. Энэхүү төвд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, бизнесийн чадавхыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудад шинэ мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн сургалт, хөгжлийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Тухайлбал, AI, технологи, дрон, англи хэлний сургалтууд үнэ төлбөргүй хичээллэж байна. Бид энэ туршлагыг нийслэлийн бусад дүүрэг, алслагдсан хороонд үе шаттай нэвтрүүлж, хамрах хүрээг өргөжүүлэх чиглэлээр дэмжин ажиллана” гэлээ.
Баянхошуу төвд англи хэлний сургалт, жюү жицүгийн сургалт, технологийн сургалтууд зохион байгуулагддаг бөгөөд нийт сургалт, өдөрлөгт нийт 552 хүн хамрагдаад байна. Мөн “Цэлмэг урлан” ХХК, “Очирт Манлайн оргил” ХХК, “Оюун ухааны академи”, “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төв” зэрэг ААН-үүд үйл ажиллагаа явуулж байна.

 скачать dle 12.0

Холбоотой мэдээ

И март бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжиж ажиллана

“Digital SME-2023” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

Нийслэлийн иргэд бизнес эрхлэх цахим сургалтад хамрагдах

Нийслэлд анх удаа Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ

БХБЯ, НИЙСЛЭЛИЙН ЗДТГ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА

ХОТЫН ЗАХИРГААНЫ ШИНЭ БАЙРАНД 145 ОР ДЭЛГЭЛЭЭ

Сэтгэгдэл бичих