» » Бага ангийн хүүхдийн хичээлийн бэлтгэл хангахад 500 мянга

Бага ангийн хүүхдийн хичээлийн бэлтгэл хангахад 500 мянга

Сурвалжлага: Бага ангийн хүүхдийн хичээлийн бэлтгэл хангахад 500 мянга


Хичээлийн шинэ жил эхлэхэд 20 гаруйхан хоног үлдэж, эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсыг базаахаар нийслэлийн томоохон худалдааны төвүүдийг зорьж эхлэв. Хичээлийн бэлтгэл хангахад  хэдий хэмжээний мөнгө зарцуулах шаардлагатай болж байгаа талаар сурвалжлахаар бид өнгөрсөн Баасан гаригт /2026.08.07/ Нарантуул захыг зорив. Хөл гишгэх зайгүй шахам байдаг зах тун ч сийрэг.
Энэ удаад өмнөх жилүүдийнх шиг бужигнаантай дүр зураг харагдсангүй.
Захын гол хаалгаар ормогц урд эгнээнд байрлах лангуунуудад дэвтэр, үзэг, харандаа, өнгийн цаас, усан будаг, пинал зэрэг хичээлийн хэрэгслүүдийг төрөл төрлөөр нь эмх цэгцтэй өржээ.
Худалдаачид бараагаа засаж, үнийн шошгоо янзалж суух нь олонтоо. Харин хүүхдээ гараас нь хөтөлсөн аав, ээжүүд лангуу дамжин үнэ асууж, хэрэгтэй зүйлсээ нэгбүрчлэн сонгон авч байлаа. Зарим хүүхэд өнгө өнгийн цүнх сонирхон барьж үзэх бол эцэг эх нь дэвтрийн үнэ, дүрэмт хувцасны өртгийг тооцоолж зогсоно. Гэсэн ч худалдаачдын хэлж буйгаар энэ жилийн хөл хөдөлгөөн санаснаас бага, худалдан авагчид өмнөх жилүүд шиг нэг дор их хэмжээний худалдан авалт хийхээс илүү хэрэгцээтэй зүйлсээ л сонгон авч байгаа аж.
“Ихэнх хүн дэвтэр л авч байна”
Хичээлийн хэрэгслийн худалдаачин н.Эрдэнэцэцэг:“Голцуу хүмүүс дэвтэр авч байна. Хөл хөдөлгөөн нэг их биш ээ. Ихэвчлэн УБ принтын дэвтрийг сайн гээд авч байгаа. Энэ жил хүүхдүүд их энгийн хэрэглэл сонгож байна” гэв.
Лангуу бүрт өнгө өнгийн янз бүрийн дүрстэй дэвтрүүд хамгийн түрүүнд хүний анхаарал татна. Худалдагчдын хэлж буйгаар хүмүүс өнгө үзэмж, зурагтайгаас илүү үнэ боломжийн бүтээгдэхүүнийг сонгож байгаа аж.
“Үнэ өсгөөгүй ч хүмүүсийн мөнгө хүрэхгүй байна”
Хүүхдийн хичээлийн хэрэгслийн худалдаачин Б.Анухай энэ жилийн худалдааг өмнөх жилүүдээс эрс ялгаатай байгааг хэлэв.
“Энэ жил “Нарантуул”-ын хөл хөдөлгөөн бага байна. COP17 болохтой холбоотой зам хааж  байгаа нь нөлөөлсөн болов уу. Мөн шатахууны хомсдол  ч хөл хөдөлгөөнд нөлөөллөө. Хамгийн хямд бараа 800 төгрөгөөс эхэлдэг. Үзэг, бал, харандаа, цүнх гээд хүүхдийн бүх хэрэгцээ бэлэн байна. Бензин, шатахуун гээд бүх бараа, бүтээгдэхүний үнэ өссөн ч дэвтрийн үнийг нэмээгүй. Манайх яг бөөний үнээрээ зардаг. Харин дагалдах хэрэгслийн үнэ чанар, савлагаа, хийцээсээ шалтгаалаад өөр өөр байгаа. Нэг хүүхдийн хичээлийн хэрэгслийн зардал хамгийн багадаа 110 мянган төгрөг болно. Гэхдээ хэрэглээнээсээ шалтгаалаад хэд ч болж болно. Хүмүүс хүүхдэдээ юм авмаар байдаг. Гэвч эдийн засгийн байдал мөнгөний боломжийг нь хязгаарлаж байна. Тийм болохоор бид аль болох хямдруулж, 150-250 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн хүмүүст түлхүүрийн оосор, усны сав зэрэг бэлэг өгч хүүхдүүдийг баярлуулахыг хичээдэг” хэмээн ярив.
Түүний ярианаас худалдаачид ч худалдан авагчдаа алдахгүйн тулд ашгаасаа хасаж, төрөл бүрийн урамшуулал, хямдрал санал болгож эхэлсэн нь мэдрэгдэж байлаа.
Дэвтрийн үнэ лангуу бүрт багахан ялгаатай
hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807




hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807






Сурвалжлах явцад хэд хэдэн лангуугаар орж үнийг харьцуулахад 12 хуудастай УБ принт дэвтэр нэг ширхэг нь 400-500 төгрөгийн хооронд байлаа. Харин 96 хуудастай дэвтэр 2500 төгрөгөөр худалдаалагдаж байв.
Польш дэвтрийн үнэ
  • 12 хуудастай нь 200-400 төгрөг
  • 24 хуудастай нь 450-600 төгрөг
  • 48 хуудастай нь 800-1000 төгрөг
  • 96 хуудастай нь 1500-1900 төгрөг
Eco дэвтрийн үнэ
  • 12 хуудастай нь 400 төгрөг
  • 24 хуудастай нь 600 төгрөг
  • 48 хуудастай нь 1000 төгрөг
  • 96 хуудастай нь 1800 төгрөг
Үнэ бага зэрэг ялгаатай байсан ч худалдаачдын олонх нь “дэвтрийн үнэ өнгөрсөн жилийнхээс бараг өөрчлөгдөөгүй” гэдгийг онцолж байсан юм.
Дүрэмт хувцасны үнэ хоёр жил өөрчлөгдөөгүй ч иргэдэд үнэтэй тусаж байна
hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807




hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807






Цүнхний худалдаачин С.Наранцацрал “Эцэг эхчүүд ихэвчлэн даавуун, гурван тасалгаатай хөнгөн чанарын цүнх их авч байна. Юанийн ханш өссөн ч үнийг нэмээгүй. Худалдан авалт муу байна. Хөдөө орон нутаг шатахууны хомсдолтой байгаа учраас тэндээс ирдэг хүмүүс багассан. Манай хамгийн үнэтэй цүнх 80 мянган төгрөг. Хоёроос дээш цүнх авбал 5-10 мянган төгрөг хямдруулж өгч байгаа” гэв.
Өнгийн харандаа 3500 төгрөгөөс, батинк 50 мянган төгрөгөөс эхэлж байна
Хичээлийн хэрэгслийн худалдаачин н.Эрдэнэцэцэгийн хэлснээр өнгийн харандаа 3500-15000 төгрөг, цавуу 1000-2500 төгрөгийн үнэтэй байна.
hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807




hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807

hicheeliin beltgel 20260807






Гутлын худалдаачдын хувьд ч барааных нь үнэ харилцан адилгүй аж. .Нэг лангуунд охидын ботинк 110-130 мянган төгрөг байсан бол  хамгийн хямд ботинк 50 мянган төгрөгөөс эхэлж байна. Пүүз, кет 65-75 мянган төгрөгийн үнээр худалдаалагдана.
Хичээлийн бэлтгэлээ хангаж яваа 12 дугаар ангийн сурагч Ц.Мөнхбат “Хичээлийн хэрэгслээ 50 мянган төгрөгт багтаалаа. Дэвтэртээ 20 мянга, бусад хэрэглэлдээ 30 мянган төгрөг зарцуулсан” гэж ярив. Түүний хувьд гутал хувццас цүнх зэрэгт мөнгө зарцуулаагүй тул ийн төсөр үнэтэй болж буй аж.
Харин олон хүүхэдтэй айл өрхийн хувьд зардал хэд дахин өсчээ. Дөрвөн хүүхдийн ээж А.Маржаангүлийн хувьд “Одоогоор 800 мянган төгрөгийн зардал гарсан. Гурван хүүхдийн дүрэмт хувцсыг Нарантуулаас 235 мянгаар авлаа. Хичээлийнх хэрэгсэл 170 мянга болсон. Дэлгүүр, бусад худалдааны төвтэй харьцуулахад “Наран туул” захынх нь арай хямд байдаг. Гэхдээ шатахууны асуудлаас болоод цаашдаа нэмэгдэх байх гэж бодоод эртхэн базааж байна. Өмнөх жилтэй харьцуулахад үнэ нэмэгдсэн. 12 хуудастай дэвтэр өмнө нь 250-350 төгрөг байсан бол одоо 400 төгрөг болжээ” гэв.
Харин худалдан авагч Л.Одсүрэнгийн хувьд “Зургадугаар ангийн хүүхдийн дүрэмт хувцас 175 мянга, хичээлийн хэрэгсэл 158 мянга болсон. Цүнх, биеийн тамирын хувцастайгаа нийлээд 650 мянга гаруй төгрөг зарцууллаа” гэв.
Нэгдүгээр ангид орох хүүхдийн ээж Г.Одонтуяагийн хувьд, “Дүрэмт хувцсыг 85 мянгаар авлаа. Үнэ боломжийн санагдсан. Цүнх 80-90 мянгын хооронд байсан. Багадахгүй бол хоёр, гурван жил өмсөнө гэж бодоод авч байна” гэсэн юм.
“Хархорин” захад дүрэмт хувцас ямар үнэтэй байна вэ?
“Нарантуул” захын үнэ ханшийг “Хархорин” захтай харьцуулахад төдийлөн их зөрүү ажиглагдсангүй.
King Kids үйлдвэрийн дүрэмт хувцасны үнэ:
  • Ахлах ангийн эрэгтэй иж бүрдэл – 140 мянган төгрөг
  • Ахлах ангийн эмэгтэй иж бүрдэл – 135 мянган төгрөг
  • Бага ангийн охидын дүрэмт хувцас – 84 мянган төгрөг
  • Бага ангийн хөвгүүдийнх – 89 мянган төгрөг
  • Дунд ангийн охидынх – 100 мянган төгрөг
  • Дунд ангийн хөвгүүдийнх – 105 мянган төгрөг
Хичээлийн хэрэгслийн үнэ:
  • 12 хуудастай дэвтэр – 400 төгрөг
  • 24 хуудастай – 800 төгрөг
  • 36 хуудастай – 1000 төгрөг
  • 48 хуудастай – 1300 төгрөг
  • 60 хуудастай – 1600 төгрөг
  • 96 хуудастай – 2600 төгрөг
Мөн бал 500-1500, үзүүрлэгч 500-4000, гортиг 2000-12000, будгийн харандаа 2500-15000, зургийн дэвтэр 1500-8000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байв. Худалдаачдын хэлж буйгаар “Хархорин” захын хөл хөдөлгөөн ч мөн төдийлөн их биш байгаа аж.
Фонтамын үзэсгэлэн худалдаа үнэ ханш
Харин төв талбайн орчимд буюу Фонтамд гарсан үзэсгэлэн худалдаанд сурагчийн дүрэмт хувцас хүйс, загвараасаа хамааран 110-275 мянган төгрөгийн үнэтэй. Хичээлийн хэрэгслийн багц 40-70 мянган төгрөг, сурагчийн цүнх 35-120 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байлаа.
Тэнд хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг базааж явсан иргэдийн хэлж буйгаар хоёр хүүхэдтэй өрх дунджаар нэг сая гаруй төгрөгийг зөвхөн хичээлийн шинэ жилийн бэлтгэлдээ зарцуулж байгаа ажээ.
Худалдаачид үнэ бус худалдан авагчийн тоо буурсанд илүү санаа зовниж байна

“Нарантуул”-ын худалдаачид энэ жил үнийг аль болох нэмээгүй гэж ярьж байгаа ч худалдан авагчид эсрэгээрээ өрхийн орлого хумигдаж, нэг дор их хэмжээний мөнгө зарцуулах боломжгүй болсныг хэллээ. Нөгөө талд худалдаачид COP17-ийн үеийн замын хөдөлгөөний зохицуулалт, шатахууны хомсдол зэрэг нь захын хөл хөдөлгөөнд нөлөөлж буйг онцолж байсан юм.
Ийнхүү шинэ хичээлийн жил эхлэхэд хэдхэн долоо хоног үлдсэн ч “Нарантуул” захад үнэ өссөнөөс илүүтэй худалдан авагчдын халаас нимгэрч, захын уур амьсгал өмнөх жилүүдээс нам гүм болсон дүр зураг үдэв.
С.УЧРАЛ
Гэрэл зургийг Р.БАТ-ЭРДЭНЭскачать dle 12.0

Холбоотой мэдээ

Улсын сургууль, цэцэрлэгүүдийн хүүхэд элсүүлэх авлига 1-30

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хичээлийн шинэ жилийн мэндчилгээ

НОМГОН СУМЫН СУРАГЧИД ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭ ШИНЭ СУРГУУЛЬТАЙ

"Нарантуул" зах наадмын гоёлоо хайсан хүмүүсийн хөлд

Хүүхдээ сургуульд ороход нь хэрхэн бэлтгэх вэ

Хүүхдийн хичээлийн цүнхийг хэрхэн сонгох вэ?

Сэтгэгдэл бичих