БАЯНХОНГОР АЙМГИЙН ШИНЭ СУУРШЛЫН БҮСЭД АНХНЫ ЭМНЭЛЭГ БАЙГУУЛАГДЛАА
Баянхонгор аймгийн төвийн хөгжлийг хурдасгах, илүү үр ашигтай орчин үеийн дэвшилтэд технологи ашиглан тээвэр, дэд бүтцийн оновчтой шийдэл бүхий шинэ суурьшлыг бүсийг бий болгож байгаа. Тэгвэл энэхүү сууршлын бүсийн хүн амд үйлчлэх зорилготой анхны эрүүл мэндийн төв ашиглалтад орлоо. 14 ортой энэхүү эмнэлэгийн барилгын ажлыг захиалагчийн техникийн хяналтыг Барилгын хөгжлийн төв гүйцэтгэж, байнгын ашиглалтад өглөө. Барилгын ажлыг Ханхалдун компани гүйцэтгэсэн байна. Ташрамд дурьдахад шинэ суурьшлын бүс нь Баянхонгор хотын баруун урд 320 га талбай бүхий 2126 өрхийн 7441 хүн ам суурших юм. Ийнхүү Засаг захиргаа, нийгмийн үйлчилгээний барилга байгууламж, амины орон сууц болон нийтийн орон сууцны барилга байгууламжуудыг төлөвлөж эхнээсээ ашиглалтад орж байгаа юм.
Сэтгэгдэл бичих