» » Л.Месси “Барселона”-д үлдэнэ гэдгээ мэдэгджээ

Л.Месси “Барселона”-д үлдэнэ гэдгээ мэдэгджээ


МОСКВА. /Радио Sputnik/. Испанийн “Барселона” багийн довтлогч, “Алтан бөмбөг” шагналын 6 удаагийн эзэн Лионель Месси багтаа үлдэхээр болжээ.


Өдгөө 33 настай Аргентины хөлбөмбөгчин Л.Месси өмнө нь багаасаа явах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн бөгөөд Английн хөлбөмбөгийн "Манчестер Сити", Италийн “Интер”, “Ювентус” болон Францын "Пари Сен-Жермен" багууд түүнийг багтаа шилжүүлэх сонирхолтой байсан юм.


Түүнчлэн “Барселона” баг Мессиг багийн бүрэлдэхүүндээ авч үлдэх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Тус багийн ерөнхийлөгч Хосеп Бартомеу, Л.Мессигийн эцэг Хорхе Месси нарын пүрэв гарагт хийсэн яриа хэлэлцээний дүнд “Барселона” тоглогчоо зарахаас татгалзаж, нөхөн төлбөрийн хэмжээг бууруулжээ. Багтайгай байгуулсан Л.Мессигийн гэрээ 2021 оны 7 дугар сарын 30-нд дуусах аж. 

http://www.zaluucom.mn/read/4hhh5bg5cскачать dle 12.0

Холбоотой мэдээ

Н.Цэдэнбал “Эрчим” клубт нэгдлээ

Месси “Алтан бөмбөг”-ийг зургаа дахь удаагаа гардлаа

У.Снейдер: Хүссэн бол К.Роналду, Л.Мессигийн хэмжээнд

Ж.Моуриньо солилцоо наймаанд мөнгө зарлагадахгүй

Голден Стэйт К.Дюрантыг гэмтэлд алдсан ч хожил байгуулж

“Мерседес” багийн хослол түүхэн рекорд тогтоов

Сэтгэгдэл бичих