Францын хөлбөмбөгийн сэтгүүл France Football 1956 оноос эхлэн Оны шилдэг хөлбөмбөгчийг тодруулж Ballon d`Or буюу “Алтан бөмбөг” шагналыг гардуулсаар ирсэн түүхтэй.
Тэгвэл 2019 оны шилдэг хөлбөмбөгчийг тодруулж, “Алтан бөмбөг” гардуулах ёслол өчигдөр Францын нийслэл Парисын Шатле театрт боллоо. Энэ удаад Аргентины шигшээ болон Испанийн “Барселона”-гийн ахлагч, довтлогч Лионель Андрес Месси тус шагналыг гардлаа. Ингэснээр тэрбээр тус шагналыг зургаан удаа гардсан цор ганц тоглогч болсон юм.
Лионель Месси ёслолд гэр бүлийнхээ хамт ирж оролцсон бол “Алтан бөмбөг”-ийн жагсаалтад Голландын шигшээ болон Английн “Ливерпүүл”-ийн хамгаалагч Виржил Ван Дейк аман хүзүүдсэн. Харин оны шилдэг хаалгачийн шагнал болох Лев Яшины нэрэмжит цомыг мөн “Ливерпүүл”-ийн хаалгач Алиссон Бекер гардлаа. France Football-аас анх удаагаа Оны шилдэг хаалгачийг тодруулж буй юм.
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл бичих