Нидерландын шигшээ багийн тоглогч асан Уэсли Снейдер өөрт нь Криштиану Роналду, Лионель Месси нарын хэмжээнд тоглож, “Алтан бөмбөг” шагнал хүртэх боломж байсан, гэхдээ өөрөө хүсээгүй гэж ярьжээ.
“Боломжоо 100 хувь ашигласан бол тэдний түвшинд хүрэх, “Алтан бөмбөг” хүртэх байсан гэдэгтээ итгэлтэй байна. 2010 онд би өөрөө “Алтан бөмбөг” авахыг хүсээгүй. Үүндээ харамсдаг ч үгүй. Чадахгүй гэдэгтээ биш, өөрөө хүсээгүй учраас л тэр. Бид замналдаа олон амжилт гаргаж, хүртэх ёстой бүх шагналыг хүртсэн. Тийм болохоор нэг секунд ч харамсч үзээгүй. Би бол багийн тоглогч, надад багтайгаа хамт амжилтад хүрэх л хамгийн чухал.
Одоо, бараг 10 жил өнгөрчихөөд байхад ч хүмүүс намайг 2010 онд “Алтан бөмбөг” хүртэх ёстой байсан гэж ярьсаар л байна. Харин би энэ талаар огт боддоггүй. “Залуус аа, би “Аваргуудын лиг”-т түрүүлсэн. Миний хувьд энэ бол хувийн ямар ч шагналаас илүү” гэж хэлдэг юм” хэмээн тэрээр өгүүлжээ.
Сэтгэгдэл бичих