Английн хөлбөмбөгийн “Тоттенхэм” баг ерөнхий менежерээрээ Жозе Моуриньог томилсон билээ. Түүнийг багаа хүчирхэгжүүлэхийн тулд ямар алхам хийх бол, хэнийг явуулж, хэнийг авчрах бол гэдэг асуудал багийн дэмжигчдийн анхаарлын төвд байсан. Тэгвэл тэрээр өвлийн цонхоор шинэ тоглогч авахгүй гэдэг нь тодорхой болжээ. Багт солилцоо наймаанд зарцуулах мөнгө байхгүй учир одоо байгаа бүрэлдэхүүнтэй ажиллахаас өөр сонголт түүнд байхгүй гэнэ. “Тоттенхэм” шинэ цэнгэлдэх бариулахдаа тавьсан өрөө дарж байгаа учир санхүүгийн хувьд сахилга баттай байх шаардлагатай байгаа аж.
Ж.Моуриньо “Тоттенхэм”-тэй 2022-2023 оны улиралыг дуустал гэрээ байгуулсан бөгөөд юуны түрүүнд багаа “Топ-4”-т эргүүлэн авчрахыг зорьж байна.
Сэтгэгдэл бичих