АНУ-ын ҮСБХ-ны плэй-оффын хоёрдахь шатны тоглолтууд өнөөдөр Голден Стэйт Уорриорс - Хьюстон Рокитс багийн тоглолтоор үргэлжлэн явагдлаа. Оакланд хотноо яваргдсан 5 дахь тоглолт 104:99 харьцаагаар Дайчдын ялалтаар өндөрлөлөө.
Алтан мужийн Дайчид эхний үед /31-17/ илүү оноо авсан бөгөөд энэ үед К.Томпсон маш сайн тоглож эхэлсэн юм. С.Керри харин хоёрдугаар үеийн хагас хүртэл оноо авсангүй. Хоёр үед /26-26/ оноогоор Дайчид илүүрхсээр байсан. Гуравдугаар үед харин /15-29/ Пуужингууд илүү оноо авсан юм. Энэ үед К.Дюрант довтолгоо хийгээд буцахдаа доголсон ба хувцас солих өрөө рүү явсан. Төгсгөлийн дөрөвдүгээр үед Дайчид тун сайн тоглож оноогоо хамгаалж чадсанаар талбайдаа тун чухал хожил авч чадлаа.
К.Дюрант 22 оноо 5 самбар 4 дамжуулалт
К.Томпсон 27 оноо 4 самбар 3 бөмбөг таслалт
С.Кэрри 25 оноо 6 самбар 5 дамжуулалт
Д.Грийн 8 оноо 12 самбар 11 дамжуулалт
А.Игоудала 11 оноо 4 самбар 5 дамжуулалт
Ж.Харден 31 оноо 4 самбар 8 дамжуулалт 4 бөмбөг таслалт
Э.Гордон 19 оноо 2 самбар
К.Капела 6 оноо 14 самбар
ПЖ.Такер 13 оноо 10 самбар
К.Пол 11 оноо, 6 самбар, 6 дамжуулалт тус тус авсан байна.
Хоёр багийн цуврал 3:2 болон Голден Стэйт тэргүүлж эхэлсэн бөгөөд зургаадахь цуврал Хьюстон хотод Бямба гарагт болно.
Сэтгэгдэл бичих