» » ГОЛ, МӨРӨН ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ЭРТ УРСАЦ НЬ ЭХЭЛНЭ

ГОЛ, МӨРӨН ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ЭРТ УРСАЦ НЬ ЭХЭЛНЭ

Энэ жил гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдөх хугацаа үндсэндээ олон жилийн дунджийн орчим зарим томоохон голуудад 5-10 хоногоор эрт ажиглагдах ба хаврын мөсний үзэгдэл зарим газраар олон жилийн дунджаас 5-15 хоногоор эрт ажиглагдах төлөвтэй байна. Тухайлбал Хөвсгөлийн уулсаас эх авсан Эг, Бүгсий, Бэлтэс, Орхон, Сэлэнгийн дагууд, Хангай нурууны араас усжих Идэр, Чулуут, Хануй Хэнтэй нуруунаас усжих Туул, Хараа, Ерөө, Онон, Хэрлэн, Халх, Улз голуудад хаврын мөсний үзэгдэл олон жилийн дунджаас харьцангуй эрт ажиглагдах төлөвтэй байгаа бол Алтай нуруунаас усжих Буянт, Ховд, Сагсай, Турган, Харбут, Булган голуудын хувьд 5-10 хоногоор оройтож ажиглагдана. Гол мөрний эхээр мөсний үзэгдэл дөрөвдүгээр сарын эхэн үеэр, голын дунд ба адгаар гуравдугаар сарын сүүлийн арав хоногт эхэлж, дөрөвдүгээр сарын 20-30 хооронд ихэнх гол мөрөн мөснөөс  бүрэн чөлөөлөгдөнө.


Гуравдугаар сарын 20-ны байдлаар Монгол орны томоохон гол мөрөн нуур битүү мөсөн бүрхүүлтэй байна. Харин жижиг голуудын хувьд мөс задрах, мөсөн дээгүүр ус гүйх, харз, мөсөн зах гэх мэт үзэгдэл ажиглагдаж байна. Одоогоор томоохон гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй хэдий ч мөсний зузаан буурч, мөс хэврэгших мөн гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгааг ард иргэд онцгойлон анхаарч цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх болон хаврын шар усны үерийн аюулаас сэргийлэхийг мөн цаашид цаг агаар дулаарч, гол мөрний мөс эрчимтэй хайлж, мөсөнд ан цав, цууралт үүсэж, мөсний нягт багасан хэврэгшиж, хаврын мөсний үзэгдэл идэвхжих тул ард иргэд мөс цөмрөх аюулаас болгоомжтой байхыг  анхааруулж байна.скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Н.Батжин: Хугацаа нь хэтэрсэн зээлтэй иргэддээ Монголбанк

ШУУРХАЙ: “Эко Алтан заамар” компанид дахин осол гарч, 26

Мөнгө бариад ирсэн хүнд намуудын хаалга 24 цаг нээлттэй биз

Тэмбүүтэй, сүрьеэтэй, шүлхийтэйгээ зарлачихлаа. Жуулчид

Нийтийн тээврийн техникийн үзлэгт 72 автобус шаардлага

Хүүхдийн хичээлийн цүнхийг хэрхэн сонгох вэ?

Сэтгэгдэл бичих