» » ШУУРХАЙ: “Эко Алтан заамар” компанид дахин осол гарч, 26 настай залуу амиа алджээ

ШУУРХАЙ: “Эко Алтан заамар” компанид дахин осол гарч, 26 настай залуу амиа алджээ

"Эко Алтан Заамар" компанийн уурхайд дахин осол гарч 26 настай залуу техникт дарагдаж амь насаа алджээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар осол өнөөдөр 14 цагийн орчимд гарсан бөгөөд талийгаач техникт дарагдаж амиа алдсан байна. Тухайн үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй байсан гэж мэдээллээ. 
Уг осол гарсан хэсэг нь туул голын баруун талд байрладаг тул Булган аймгийн Бүрэг Хангай сумын нутагт харьяалагддаг байна. Бид Булган аймаг дахь цагдаагийн хэлтэстэй холбогдож тодруулахад "Яг одоо цагдаагийн байгууллага газар дээр нь очиж үзлэг  хийж байна, осол юунаас болсныг хэлэх боломжгүй" гэсэн тайлбар өглөө.
ТӨР.МН
Б.ШҮРЭНЦЭЦЭГ
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Жилдээ 500-600 иргэнээ зам тээврийн ослоор алддаг гурван

Г.Батхүү агсны хэргийг шалгахад гадны дарамт, шахалт

Машины тормоз ажиллаагүйгээс 10 настай хүүг гэртэй нь

ХИЛИЙН ЦЭРГИЙН 0168-Р АНГИЙН АЛБА ХААГЧ АМИА АЛДСАН

ШУУРХАЙ МЭДЭЭ: Буудуулж нас барсан хүн амины хэрэг гарлаа

Ар араасаа амь насаа алдсан ослуудад хэн ямар хариуцлага

Сэтгэгдэл бичих