» » Г.Занданшатар: Цэцийн шийдвэрийг үгүйсгэхгүй. Гэхдээ...

Г.Занданшатар: Цэцийн шийдвэрийг үгүйсгэхгүй. Гэхдээ...

Г.Занданшатар: Цэцийн шийдвэрийг үгүйсгэхгүй. Гэхдээ...
УИХ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
-АМНАТ-ын асуудлаар ҮХЦ-ээс гаргасан шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлэхгүй юү?
Цэцийн шийдвэр бол эцсийн шийдвэр байдаг. Иймээс УИХ-аас яаралтай арга хэмжээ авахаар ажлын хэсэг байгуулсан. УИХ-ын чуулганы Дэгийн болон УИХ-ын тухай хуулиар цэцийн тогтоол гарвал холбогдох хууль, тогтоол, УИХ-ын шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг 15 хоногт шийдвэрлэнэ гэдэг. Ингэхдээ улсын төсөвт 1.3 их наяд төгрөг тасрах асуудал  гаргахгүйгээр Журмын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хууьд нэмэлт өөрчлөлт оруулна. Энд яригдаад байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 47.1-ийг өөрчлөхөөр Сангийн яамныхан ажиллаж байна. Үүнийг ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Иймээс төсвийн орлого тасрах, завшигдах байдал үүсэхгүй. Цэц татварыг давхардуулан оногдуулахгүй байх болон  нүүрс, зэс зэрэг бусад ашигт малтмалд АМНАТ  төлбөрийг  хурааж авах журмуудыг Захиргааны хэм хэмжээг тогтоох актад бүртгүүлээгүй гэдэг шалтгаанаар шийдвэрээ гаргасан байдаг. Тэгэхээр энэ тухай асуудлыг бас цэгцэлнэ. Тиймээс АМНАТ-аас аливаа аж ахуйн нэгж завших төлөхгүй өнгөрөх нөхцөл байдал үүсэхгүй. Ер нь АМНАТ огт төлөгдөхгүй бол төвсийн орлого 1.3 их наядаар тасрах эрсдэл бий. Гэхдээ энэ нь цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй байг гэсэн үг биш. Цэцийн шийдвэр бол “Зүйл заалтаа засаж залруул”,  “Хууль зүйн хэмжээг санал зөрүүлэхгүй бай” гэсэн шийдвэр юм.
-Цэцийн даргын тухай мэдээлэл гараад байна. Энэ талаар танд мэдээлэл ирсэн үү?
-Бодит байдал дээр үнэхээр хэрэг зөрчил гаргасан бол хариуцлага хүлээлгэнэ. Нөгөө талаас ташаа мэдээлэл тараасан байхыг ч үгүйсгэхгүй. Энэ дашрамд хэлэхэд, Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хууль боловсруулсан. Өмнө нь ёс зүйг хуульчилж болохгүй гэдэг байсан бол одоо байдал өөр болсон. Хуульчлах хэрэгтэй. Японд төрийн албаны ёс зүйн хууль үйлчилдэг. Ингэснээр төрийн алба ёс зүйтэй байна. Тиймээс манайх ч мөн хуульчилна.
-БНХАУ-ын 800 гаруй иргэнийг саатуулсан. Эдгээр нь мөнгө угаахтай холбоотой хэрэг байсан гэдэг тайлбарыг өгсөн. Энэ талаар хариуцлага, шийдвэрийн тухай мэдээлэл өгөхгүй юү?
-Манай тусгай алба сайн ажиллаж, хяналт тавьж ажилласан. БНХАУ-ын 800 иргэн нь мөнгө угаахтай холбоотой хэрэг байсан нь үнэн. Эхлээд хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууд бол хил гаалиар тэр олон компьютер, гар утсыг илрүүлж чадаагүй нэвтрүүлсэн хүмүүс юм.
- “Саарал жагсаалт”-д орсонтой холбоотой албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал юу болсон бэ?
-Эдийн засгийн байнгын хороогоор Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ. Үүрэг өгсөн байгаа.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Д.Одбаярыг чөлөөлж, Цэцийг улс төрийн барьцаанаас гаргая

“ИРЭЭДҮЙН ӨВ САН КОРПОРАЦИ” ГЭЖ ЮУ ВЭ

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: Иргэд “давхар дээл”-ийг 100 хувь

Цэцийн дээр "МАН-АН"-тай л тэнгэр бий

Үндсэн хуулийн цэц МАН-ын захиалгаар шийдвэр гаргасан уу

Улсын Их Хурлын рейтинг өссөн шалтгаан юу вэ?

Сэтгэгдэл бичих