» » Ниргэсэн хойно нь хашгирав

Ниргэсэн хойно нь хашгирав

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон Ерөнхий прокурорт албан бичиг илгээсэн. Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хаягласан хүсэлтэд авлигын хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг дахин хянах боломж бий эсэхийг шуурхай нягтлан үзэхийг албан бичигтээ дурдсан байна. Харин Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэнг хуулийг буруу хэрэглэсэн эсэхэд дүн шинжилгээ хийж, тодорхой арга хэмжээ авна уу гэсэн байгаа юм.

МХЕГ-ын хэлтсийн дарга нарыг авлига авсныг баримтжуулсан АТГ-ынхан шүүхийн шатанд аваачаад тавиад туучихсан. Тэд нар нь 2017 онд “баригдах” үеэсээ арга саам хийсээр 2019 оны 5-р сард ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ хугацаа дууссан гэдэг шалтгаанаар хэргийг нь хэрэгсэхгүй болгосон.

Энэ үеэс хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдаж, эцэстээ Ерөнхийлөгч хүртэл засч, залруулна гэдэг санал, дүгнэлтээ УИХ-д хүргүүлээд байсан юм. Тодорхой хугацаанд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт хэмээн олон нийтийг шуурч байх хооронд МАН-ынхан ч мартагначихлаа гэсэн шиг хөөн хэлэлцэх хугацааг дурсахаа байв.

Гэтэл гэнэхэн АТГ-ын хөөн хэлэлцэх хугацаагаар халхавчилж, хэргийг нь хэрэгсэхгүй болносон авлигачдын бичлэгийг ил болгосноор энэ асуудал дахин сэргэсэн. Ингэхдээ Ерөнхийлөгч АНУ-г зорихдоо “үүрэгдсэн” бололтой гэдэг хардлагыг цацсан. Учир нь Ерөнхийлөгчийн Тамгийн газрын дарга З.Энхболд хөөн хэлэлцэх хугааацны талаар 5 сард санал, дүгнэлт өгсөн ч тоосон хүн ховор байсан. Харин авлигын бичлэг ил болмогц хөдөлгөөнд орсон.

Засгийн газар “багаа, арьсаа” хамгаалахын тулд яаралтай арга хэмжээ авч ХЗДХ-ын яамны газрын дарга нь хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал, заалтыг УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болгосон гэдэг тайлбарыг өгсөн. Харин УИХ-ын дарга нь “та нөхөд дахиад шалга, хариуцлагыг нь тооц” гэчихлээ.

Ёстой л ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр нэгэнт асуудлыг шийдүүлчихсэн хойно Засгийн газар, УИХ-ынхан нэр нүүрээ цэвэрлэж, ирэх сонгуульд бэлтгэхийг л хүссэн юм биз.

Гэтэл үүний цаана авлига албан тушаалын тэрбумаар биш юмаа гэхэд хэдэн зуун саяар тоологдох авлигын хэрэг хичнээн болж, авлигачид нь нэр төр гутаалаа хэмээн гомдоллож яваа бол. Хуульт засаглалтай, ардчилсан нийгэмтэй гэх улсад мөнгө, эрх мэдэлтэй л бол авлигын хэрэг хэрхэн замардаг болохыг МХЕГ-ын албан тушаалтнуудын хэрэг харуулсан. Харин одоо нэр нүүрээ цэвэрлэхийн тулд УИХ, Засгийн газар ямар хурдан арга хэмжээ авч, бусдыг золиослож чаддагийг харах үлдэв бололтой. 

 Эх сурвалж: Erennews.mn

скачать dle 12.0

Холбоотой мэдээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг зарсан хэрэгт холбогдсон

ЯЛ ЗАВШИГЧИД

МАН Үндсэн Хуулийг "сэглэх" гэж луйварчны араншингаа гаргаж

“Цагаан захтан”-уудын хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар

Ц.Нямдоржийг “нүцгэлсэн” хөөн хэлэлцэх хугацаа

Б. Гантулга: ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, Т.Мэндсайхан нарын

Сэтгэгдэл бичих