Эмч нар 35 наснаас хойшхи төрөлтийг “хожуу” гэдэг. Одоо бол эмэгтэйчүүд 40 гарч байж анхны хүүхдээ төрүүлэх нь хэвийн үзэгдэл болсон. Нас ахих тусам эмэгтэйчүүдийн өндөгөн эсийн боловсролт мууддаг гэх олон шалтгаанаас болж хожуу төрөлт хүндрэлтэй болдог гэсэн ойлголт нэлээд тархсан. Тэгвэл тэр бүрий сөрөг муу үр дагавар гардаггүй гэнэ. юуны урьд хожуу төрсөн хүүхэд бусад хүүхдүүдтэй харьцуулахад сул дорой байх магадлал бага гэдэг нь тодорхой болжээ.
Оюун ухаан бие бялдар болон дархлалын тогтолцооны хувьд залуу ээжээс төрсөн хүүхдээс огт дутдаггүй бүр илүү байдаг аж. Учир нь ахимаг хүүхнүүд залуу бүсгүйчүүдийг бодвол жирэмслэлтэндээ маш хариуцлагатай ханддаг. Бүхий үзлэг эмчилгээг хийлгэж биедээ болон хэвлий дэх урагдаа санаа тавих тал дээрээ илүү байдаг нь амьдрал дээр нотлогдсон гэнэ. “Хөгшин” ээжийн хувьд хүүхэд нь удаан хүлээсэн, орой төрсөн гэдгээрээ хүүхдэдээ бүхнээ зориулахад бэлэн байдаг.
Өсөлт хөгжилтөнт, хайр халамж, авъяас чадварыг нээх тал дээр анхаарал халамж сайн тавьдаг тул “хөгшин ээж”-ийн хүүхдүүд урлаг спортын тал дээр амжилт сайн гаргадаг аж. Үүнээс гадна генетикчид нэгэн сонирхолтой судалгаа явуулсан нь “хөгжин ээж” нарын амьдрах нас залуудаа хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдээс удаан байдаг гэжээ. Жирэмслэх төрөх нь эмэгтэй хүний бие махбодийн нөхөн сэргэх үйл явцыг сайжруулдаг. Хожуу төрөлтийн үед энэхүү үйл явцын хуримтлагдсан “бэлэн” нөөц нь сэргэж тэр нь “хөгшин ээж” нарын биед эрч хүчтэй явдагддаг гэсэн дүгнэлт гарчээ.
Updown.mn
Сэтгэгдэл бичих