» » Зимбабве уул уурхайгаа төрийн мэдэлд авч, ”Рио Тинто” компанийн эсрэг зогслоо

Зимбабве уул уурхайгаа төрийн мэдэлд авч, ”Рио Тинто” компанийн эсрэг зогслоо

Зимбабвегийн эрх баригчид улс орныхоо уул уурхайн салбарыг бүхэлд нь төрийн мэдэлд авах шийдвэр гаргажээ.
Ингэснээр тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд хувьцааныхаа 51-эс доошгүй хувийг төрийн мэдэлд өгөх шаардлагтай болж байгаа аж. Энэ шийдвэр Anglo American, Rio Tinto зэрэг үндэстэн дамнасан корпорациудад илүү хүнд тусах байдал ажиглагдаж байгаа гэнэ. “Их Британи, америкчууд аа, сонсоцгоо. Энэ бол манай эх орон. Хэрвээ та бүхэн манай уул уурхайн салбарт орж ажиллахыг хүсвэл бид дуртай зөвшөөрнө.
Гэхдээ хувьцааны дийлэнхийг зимбабвечууд эзэмших болно” гэж тус улсын Ерөнхийлөгч мэдэгджээ. Энэ ажил хагас жилийн турш явагдах аж. Зимбабве нь цагаан алт, хромын нөөцөөр дэлхийд ӨАБНУ-ын дараа хоёрдугаарт ордог боловч хөрш орнудаасаа хамаагүй ядууд тооцогддог юм. Мөн тус улс төсвийн ихэнхийг бүрдүүлдэг тариалангийн салбар цагаан арьстнуудын гарт байх нь зохисгүй гэж үзээд газрыг нь хураан нутгийн иргэдэд өгсөн юм. 
С.Төгөлдөр
Эх сурвалж: Zindaa.mn
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Мөнгө бариад ирсэн хүнд намуудын хаалга 24 цаг нээлттэй биз

Бодлоор биш бодлогоор эдийн засгаа өөд нь татъя

Х.Баттулгын АНУ-д хийх айлчлалын хүрээнд 30 мянган эмэгтэй

“Гадаадын тусгай албатай хамтран ажиллахаар тохиролцсоноо

Т.Аюурсайхан: Дубайн гэрээг цуцлах эрх зүйн үндэслэлтэй.

Үндсэн хуулийн цэц МАН-ын захиалгаар шийдвэр гаргасан уу

Сэтгэгдэл бичих