Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчилж байна. Дэлхийн зарим хэвлэлүүд Монгол АНУ хоёр орны төрийн тэргүүний айлчлалд онцгой анхаарал хандуулж байна. Магадгүй энэ хоёр ерөнхийлөгч хоёулаа бизнесмэнүүд тул тэднийг маш сайн ойлголцоно гэж гадны хэвлэлүүд бичиж эхэлжээ. Учир нь дэлхийд эдийн засгаараа нэгдүгээрт бичигддэг Их гүрний нэгдүгээр хүнтэй ганцаарчилсан уулзалт хийх хүсэлт орон бүрний ерөнхийлөгчид байдаг ч боломж олддоггүй аж. Хоёр улсын төрийн тэргүүн, хоёр бизнесмэн энэ удаагийн айлчлал Монгол Улсад ямар ашиг тустай вэ. Ард түмэнд дуулгах хамгийн сайхан мэдээ бол айлчлалын хүрээнд яригдах "Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй гаргах хууль” батлагдснаар монголын 30 мянган эмэгтэй оёдолчин ажлын байртай болохнээ.
Америкийн Конгрессын төлөөлөгчдийн танхимд хэлэлцүүлэхээр өргөн барьсан гуравдагч хөршийн худалдааны хуулийг ерөнхийлөгч Х.Баттулгабатлуулахын тулд ихээхэн ажлуудыг хийж буй.
Конгрессын нэр бүхий 40 орчим гишүүн энэ сарын 26-нд гуравдагч хөршийн худалдааны хуулийг хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан байна. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүй экспортлохоос гадна хоёр улсын хоорондох худалдаа нэмэгдэнэ.
Мөн оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй гаргаснаарнэг тэрбум долларын экспорт бий болж,200 мянган малчинайл, 30 мянганоёдолчин сүлжигч ажлын байртай болно.
Сануулахад, ерөнхийлөгч Х.Баттулга гуравдугаар сард Америкийн ерөнхийлөгч Трампад захидал бичиж Монголд үйлдвэрлэсэн оёмол бүтээгдэхүүнийг Америк руу татваргүй гаргахыг хүссэн юм.
Улмаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд энэ асуудлаар Конгресстэй удаа дараа уулзалт хийсэн байдаг. Харин Америкийн тал оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй оруулах асуудлыг "дэмжинэ” гэх амлалтыг өгсөн гэнэ.
Ямааны ноолуурын экспорт Монгол улсын эдийн засагт зайлшгүй чухал үүрэгтэй билээ. Монгол улсын хүн амын гуравны нэгээс илүү хувь нь мал аж ахуйн салбарт ажиллаж, олонх нь ноолуураас орлогоо бүрдүүлж байна. Монгол улсын экспортын дийлэнхийг уул уурхайн салбар бүрдүүлдэг бөгөөд удаах нь хөдөө аж ахуйн салбар ордог. Үүн дотроо голлох экспорт нь ноолуур байдаг.
Сэтгэгдэл бичих