Хүмүүс реппер, продюсер Рокет бэйг “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгч гэдгээр нь андахгүй. Тэрбээр саяхан дэлхийн алдартай гар аргаар урладаг хослолыг албан ёсны франчайз эрхтэйгээр Монголынхоо хэрэглэгчдэд санал болгодог “Премьер тэйлор” брэндтэй хамтран ажиллажээ.
Түүний хувьд энэ брэндийн байнгын үйлчлүүлэгч бөгөөд өнгөрөгч нэгдүгээр сард АНУ-ын “CBS” телевизийн “Worldbest” шоунд шүүгчээр ажиллахдаа уг брэндийн дэгжин хослолоор гангарсан байна.
Дэлхий дахинаа уламжлалт гар аргаар оёдог хослолын үнэ цэнэ улам өсч буй. Уг үйлчилгээг анхлан Монголдоо санал болгосон “Премьер тэйлор” брэнд Монголын урлаг, спорт болон олны танил, бизнесмен эрхмүүдтэй хамтран ажилладаг байна. Энэ брэнд 2018 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Монгол Улсын заан, Чингисийн одонт, олимпийн аварга Н.Түвшинбаяртай хамтран ажиллажээ.
Харин энэ удаа реппер Рокет бэйтэй хамтран ажилласан нь олны анхаарлыг татаад байна. Түүний “Нэг өдрийн хаан”, “Микрофоны ард” зэрэг олон дуу цацагдсан даруйдаа залуусыг байлдан дагуулж байсан удаатай. Тэрбээр сүүлийн жилүүдэд реппер гэхээсээ илүү кино урлагт хүчээ сорьж, шоуны шүүгчээр ажиллахын зэрэгцээ гэр бүлдээ анхаарах болсон билээ.
А.СҮРЭН
Сэтгэгдэл бичих