Шоуны хагас финалын дугаарт жүжигчин Т.Бархүү шоуны оролцогч дуучин Б.Амархүүг яг түүн шиг дуурайж, ялагчаар тодорлоо. Түүнийг шоуны гурван шүүгч дэмжиж, хамгийн өндөр оноо болох 12 оноог өгсөн бол бусад долоон оролцогч бүгд өөрийн гурван оноогоо жүжигчин Т.Бархүүд өгч, нийт 57 оноог авсан. Мөн шоу нэвтрүүлэг эхлэх мөчөөс үзэгчдээс мессеж саналыг авснаар шоу дуусахад хамгийн өндөр оноог бас л жүжигчин Т.Бархүү авч, тэрбээр 10 сая төгрөгийн эзэн болсон юм. Шоуны төгсгөлд өнгөрсөн есөн дугаарын турш хамгийн өндөр оноог авсан хоёр оролцогчийг шалгаруулахад дахин жүжигчин Т.Бархүү нийт 325 оноогоор тэргүүлж, найман сая төгрөгөөр шагнууллаа.

Жүжигчин Т.Бархүүгийн хувьд “Энэ шагналын мөнгөө ард түмэнтэйгээ хуваалцана. Чухам юу хийхийг одоо сайн хэлж мэдэхгүй байна” гэдгээ хэлсэн юм. Харин дуучин Г.Сүндэрмаа, П.Баярцэнгэл нар 255 оноогоор тэнцсэн тул хоёуланг нь шалгаруулж, тус тус таван сая төгрөгийн эзэн боллоо.
Сэтгэгдэл бичих