“Ази тивийн 3.3” бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын ивээл дор БСШУСЯ, нийслэлийн ИТХ, "Монголын шатрын холбоо" хамтран анх удаа зохион байгуулж байгаа "Ази тивийн 3.3” бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээний нээлт боллоо.
Тэмцээнд Монгол, Индонез, Вьетнам, Филиппин, Өмнөд Солонгос, Малайз, Хонгконг улсын 90 гаруй шатарчин оролцохоор иржээ. Тухайлбал, Филиппин улсын тамирчин Азийн анхны их мастер Eugene-Torre, Индонез улсын тамирчин их мастер Susanto Megaranto, Вьетнам улсын тамирчин их мастер Tran MinThang, Индонез улсын тамирчин олон улсын хэмжээний мастер Novendra Priasmo, Вьетнам улсын олон улсын мастер Tran Tuan Minh, Монгол Улсаас их мастер Б.Хатанбаатар, Б.Гүндаваа, Ц.Батчулуун, Б.Мөнгөнтуул тэргүүтэй тамирчид оролцож байна. Тэмцээний Ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Г.Оюунчимэг, Орлогч шүүгчээр олон улсын шүүгч Jamie Kenmure нарын тэргүүтэй 11 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.
Тэмцээний нээлтэнд МУ-ын их хурлын дэд дарга, МШХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Азийн 3.3 бүсийн Ерөнхийлөгч Данг Тат Тьанг, Бүгд Найрамдах Социалист Вьетнамын улсаас Монгол улсад суугаа элчин сайд эрхэмсэг хатагтай Фан Данг Дыенг, Дэлхийн шатрын холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Азийн Шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, МШХ-ны Ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, Зохион байгуулах хорооны гишүүн, Хошууч генерал, МШХ-ны дэд ерөнхийлөгч Б.Баярмагнай, МШХ-ны гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр нар оролцов.
Сэтгэгдэл бичих