» » О.Оюунцэцэг: Эмэгтэй хүн үргэлж хайрлуулах ёстой

О.Оюунцэцэг: Эмэгтэй хүн үргэлж хайрлуулах ёстой

“OOGII” брэндийн дөрөв дэх салбар Монголд нээлтээ хийлээ. Уг брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг наадмын дараа эх орондоо ирж, өөрийн брэнд болон Солонгосын алдарт захиалгат хувцасны брендийн монгол дахь салбар  “Fotton Garment Mongolia”-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар шинэхэн дэлгүүрээ нээгээд байгаа билээ.
Хан-Уул дүүргийн “Жаргалан” хотхонд байрлах тус дэлгүүрийг зорин очиход “OOGII” брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг үйлчлүүлэгчдээ өөрийн биеэр угтан авч, бүтээгдэхүүнээ нэг бүрчлэн танилцуулж байв.
Энэ үеэр О.Оюунцэцэг “ООGII” брэндийн салбараа Монголдоо нээлээ. Дэлхийд Австралид хоёр, Японд нэг гээд Монголд дөрөв дэх дэлгүүрээ нээгээд байна. Монголдоо  найзтайгаа хамтран шинэхэн дэлгүүрээ нээж, энэ сарын 19-нөөс үйлчлүүлэгчдээ хүлээн авсан. Миний хувьд Австрали улсад буцаж очоод, “Hilton sydney” зочид буудалд дисплей маягаар брэндийн бүтээгдэхүүнийхээ коллекцоо байрлуулах гэж байна. Дэлхийд томоохонд тооцогдох энэ зочид буудалд өөрийн брэндийн дисплэйгээ байрлуулах нь амар ажил биш” гэлээ.
Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй 2017 оноос өөрийн нэрийн "OOGII” брэндийг гаргаж, дэлхийн зах зээлд гоёмсог хийц бүхий гутал, цүнх үйлдвэрлэж, олон нийтэд танилцуулсанаар Монголдоо төдийгүй Австралид амжилттай танигдаад байгаа юм. Түүнийг анх Австралид бизнес орчинд сайн мэддэг байсан бол одоо брэндээр нь андахгүй болжээ. “ООGII” брэндийг алдартай тамирчид, загвар өмсөгч, олны танил хүмүүс, бизнес эрхлэгчид ихээр сонгон хэрэглэдэг байна.
Үнийн хувьд гутал нь 200-350 ам.доллар, цүнх нь 350-1000 ам.долларын үнэтэй бөгөөд хамгийн сайн материалаар чанартай бүтээгдэхүүн хийхийг зорьж ажилладаг тухайгаа О.Оюунцэцэг яриандаа онцолж байлаа.
Тэрбээр “Asian Australian Business Council”-ын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болсон талаараа ярихдаа “Миний хувьд Австрали, Ази тивийг холбосон бизнес консулын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болсон. Монголоос анх удаа гишүүн болж байгаа учраас Монголынхоо бизнес эрхлэгчдийг холбох гүүр нь болох боломжтой.
Түүний хувьд энэ удаа нөхөртэйгөө хамт Монголд иржээ. Тэрбээр “Эмэгтэй хүн үргэлж хайрлуулах ёстой. Хэдийгээр эмэгтэй хүн мөнгөтэй, ажилтай, амжилттай байлаа гээд бусдад хайрлуулж, хайрлах нь хамгийн чухал. Тиймээс би гэр бүлдээ цаг зарцуулах дуртай. Хүүхдээ зөв хүмүүжүүлж, хань нөхөртөө халамж тавихдаа яаж ийж байгаад л цаг гаргадаг. Би бусад эмэгтэйчүүдийн адил өглөө эртлэн босч, дасгалаа хийнэ. Нүүрээ будаж, үсээ янзлаад ажилдаа гардаг. Орой ажлаасаа ирээд хоолоо хийнэ. Янз бүрийн арга хэмжээнд оролцох бол гэрийн үйлчлэгч дууддаг” гэсэн юм.
А.СҮРЭН
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Кайли Женнер компаниа зарна

Ирээдүйн банк

Реппер Рокет бэйгийн дэгжин гангараа

"Нарантуул" зах наадмын гоёлоо хайсан хүмүүсийн хөлд

Б.Бямбадорж: Тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн нэг сая

Өөрийн брэндээрээ гангарч яваа “Оогий”

Сэтгэгдэл бичих