УИХ-ын гишүүн ч ажлаа хийдэггүй , энэ тухайгаа ил цагаан "Ойылгохгүй зүйлд сууж цаг араад яадашг юм бэ" гэсэн утгатай зүйл хэлчихдэг Б.Наранхүү спортыг дэмждэг нэгэн бололтой.Түүнийг аваргуудыг дэмжсэн хэмээн шагнасан байх юм.
Монгол Улс "Бээжин-2008" олимпийн наадмаас алтан медаль хүртсэний 11 жилийн ойн хүрээнд Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны тэргүүн дээд шагнал "Алтан од" одонгоор УИХ-ын гишүүн Б.Наранхүүг шагналаа. Шагналыг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, олимпийн аварга, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, олимпийн мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар П.Сэрдамба нар гардуулж, баяр хүргэв.
МҮОХ-ны "Анхны алтан түнш" байгууллага болох Дүнжингарав ХХК "Бээжин-2008" олимпийн наадамд оролцох баг тамирчдыг дэмжин олимпизмийг түгээн дэлгэрүүлж, анхны олимпийн аваргууд төрөн гарахад үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй аж. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Наранхүү "Бээжин-2008" олимпийн наадмаас алтан медаль хүртсэн Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарт нэг сая ам.доллар, мөнгөн медаль хүртсэн О.Гүндэгмаа, П.Сэрдамба нарт 500 мянган ам.доллартой тэнцэхүйц урамшуулал олгосон бөгөөд цаашид олимпид оролцох баг тамирчдыг дэмжих, спорт-олимпизмийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хамтран ажиллахаа онцолжээ.
Эх сурвалж: Medee.mn
Сэтгэгдэл бичих