Д.Анхбаяр паурлифтингийн тэмцээнээс алтан медаль хүртлээ 2023/06/30 8 281 Хуваалцах 2023.06.23-30 хооронд Хонг Конгод зохиогдож байгаа Ази, Номхон далайн орнууд, Африк тивийн аварга шалгаруулах Паурлифтингийн тэмцээнд 27 орны баг тамирчид оролцож байна. Тэмцээний +120 кг жингийн классик хэвтээ шахалтын төрөлд Монгол Улсын тамирчин Дамдины Анхбаяр 220 кг шахаж алтан медаль хүртлээ.ОСНААУГ-ын хангамж хариуцсан менежер Д.Анхбаяр нь 2014 онд дэлхийн цомын аварга, 2022 онд паурлифтингийн дэлхийн аварга болж байсан удам дамжсан тамирчин юм.Байгууллага, хамт олныхоо бахархал болсон тамирчиндаа амжилт хүсэж, баяр хүргэе.скачать dle 12.0
Сэтгэгдэл бичих