Иордан улсад зохион байгуулагдаж буй Таеквондогийн Азийн аваргаас Т.Энхжин, Э.Эхо нар хүрэл медаль хүртжээ.
Манай улсаас ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 10 тамирчин оролцсоноос Монголын таеквондогийн өсвөрийн шигшээ баг, БНСУ-ын Пүнсен таеквондо дунд сургуулийн сурагч, ОУХМ Т.Энхжин -49кг жинд хүрэл медаль хүртлээ. Тэрээр Иракийн тамирчныг онооны илт давуугаар буулган авсан байна.
Т.Энхжин Таеквондогийн өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Йордан улсын Амман хотноо явагдаж байна.
Сэтгэгдэл бичих