Казахстан улсын Нур-Султан хотод болсон пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпэлжээ алтан медаль хүртсэн тухай бид мэдээлсэн. Тэгвэл Э.Содномпэлжээ 247 кг-ийг шахсан амжилтаараа дэлхийн дээд амжилт тогтоосон байна.
Тухайн төрөлдөө олимпын дараа орохуйц уг тэмцээнд 77 орны 2700 гаруй тамирчин оролцсон. Э.Содномпэлжээгийн өрсөлдсөн хэвтээ шахалтын -107 кг жинд 20 орны 22 тамирчин оролцжээ.
Эхний захиалгаар 22 тамирчнаас хамгийн хүндийг буюу 245 кг захиалсан Э.Содномпэлжээ бэлтгэл дээрээ дээд тал 260 кг-ийг өргөж байсан удаатай гэнэ.
Сэтгэгдэл бичих