» » Г.Оргилболд дэлхийн хошой аварга болжээ

Г.Оргилболд дэлхийн хошой аварга болжээ

Г.Оргилболд дэлхийн хошой аварга болжээ
Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд болж байна. Тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 28 тамирчин өрсөлдөж буй. Тэгвэл өчигдөр болсон тэмцээнд Г.Оргилболд алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлжээ.
Г.Оргилболд нь насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 93 кг-ын жинд цээжнээс 227 кг-ыг шахсанаар түрүүлж, дэлхийн хошой аварга болсон ба өнгөрсөн жилийн тус тэмцээнээс алтан медаль хүртэж байсан юм. Тэрээр энэ удаагийн тэмцээний Монголын багийн анхны алтан медалийг авчээ. Өмнөх өдрүүдэд нь Б.Үүрцайх, Б.Батсайхан, Г.Гөнтөгс, Г.Сумъяасүрэн мөнгө, Ш.Пэрэнлэй хүрэл медаль хүртсэн байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Боксын насанд хүрэгчдийн өнөөдөр эхэлнэ

Ази тивийн АШТ-д оролцож байгаа мастерууд 14 медаль хүртээд

Т.Түвшинтулга алтан медаль хүртлээ

Д.Пүрэвдорж Самбо бөхийн дэлхийн аварга боллоо

Таеквондогийн ААШТ-ээс Т.Энхжин, Э.Эхо нар хүрэл медаль

Э.Содномпэлжээ дэлхийн дээд амжилт тогтоожээ

Сэтгэгдэл бичих