ЖҮДО: М.Уранцэцэг мөнгөн медаль хүртэв
Турк улсын Антальяа хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цувралын ээлжит "Антальяа Гран при-2019” тэмцээн үргэлжилж байна.
Дөрөвдүгээр сарын 5-7-нд болж буй тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ. Энэ удаагийн тэмцээнд 6 тивийн 75 орны эрэгтэй 293, эмэгтэй 188 жүдоч хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байгаагаас манай улсаас эрэгтэй 11, эмэгтэй 8 жүдоч оролцож байна.
URL: http://www.fact.mn/391452.html
Сэтгэгдэл бичих