» » С.Одонтуяа: Хоёр яамны сайдыг яаралтай томилох хэрэгтэй

С.Одонтуяа: Хоёр яамны сайдыг яаралтай томилох хэрэгтэй

С.Одонтуяа: Хоёр яамны сайдыг яаралтай томилох хэрэгтэй
УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, бүлгийн дарга Д.Ганбат нар мэдээлэл хийлээ. 
УИХ-ын дэд дарга С.ОДОНТУЯА: -Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл сайдыг нь томилоогүй байна. Хоёр яамыг хавсарч үйл ажиллагаа явуулна гэдэг хангалтгүй. Яамдын сайдыг томилж, хурдан ажилдаа орохгүй бол Монгол Улсын хөгжилд бэрхшээл тулгарч байна. Эдийн засаг хөгжлийн яам өнөөдөр ажлаа бүрэн хийж байх ёстой. УИХ-ын хоёр гишүүнийг тус хоёр яамны сайд болгох гээд зориудаар томилохгүй байна. МАН боловсон хүчингүй нам юм уу. Заавал УИХ-ын гишүүн нь сайд хийх шаардлагагүй. Тиймээс МАН сайдынхаа асуудлыг нэн яаралтай шийдэх хэрэгтэй.
Амьдрал хэвийн горимд шилжсэн тул цар тахлын хуулийг яаралтай цуцлах хэрэгтэй. Улсын төсөв ямар ч хяналтгүй урсаж байна. Цар тахлын хуулиар халхавчилж төсвийн мөнгийг дур дураараа үрж байгаа. Энэ асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ.. 
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.ГАНБАТ: Бүлгийн хуралдаанаар Хяналт шалгалтын тухай хуулийн талаар, Хөгжлийн банкны түр хороо байгуулахтай холбогдуулан мэдээлэл авлаа. Сөрөг хүчин хангалттай сайн ажиллахгүй байна гэдэг зүйл яригддаг. Хяналт шалгалтын тухай хуулиар ард түмэн парламентаар дамжуулж хяналт тавих боломж нээгдсэн. Хаврын чуулганаар анхны хяналтын түр хороог байгуулж Хөгжлийн банктай холбоотой асуудлыг хэлэлцэхээр ажиллаж байна. Хөгжлийн банкны асуудал нь олон нийтийн анхаарлын төвд байх ёстой.
http://eagle.mn/r/99550
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДИЙГ ЯАРАЛТАЙ ТҮЛШЭЭР ХАНГАХААР НЭМЭЛТ

У.Хүрэлсүх: Намд мөнгө хандивлаж, улс төрийн ашиг хонжоо

Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг болно

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: Иргэд “давхар дээл”-ийг 100 хувь

Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгийг улираана

Хоёр яамны Төрийн нарийн бичгийн даргыг өөрчлөх асуудал

Сэтгэгдэл бичих