
Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Бүлгийн хуралд МАН-ын дарга У.Хүрэлсүх болон ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцжээ. Хуралдаанаар тэтгэврийн зээлтэй холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна.
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн хандив авахгүй. Намд мөнгө хандивлаж түүнийхээ хариуд тойрог горилох, улс төрийн ашиг хонжоо хардаг байдлыг бүр мөсөн зогсооно.
Зөвхөн өндөр ёс зүйтэй, олон нийтийн итгэл даах хүмүүсийг бид МАН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчдэд ёс зүйн болон олон нийтийн дундах рейтингийн шалгуур тавина. УИХ-ын сонгуульд төрийн бодлого боловсруулах өндөр чадвартай, мэдлэг боловсролтой, ёс зүйтэй хүмүүсийг нэр дэвшүүлэх болно" гэж мэдэгджээ
Шуурхай.мн
Сэтгэгдэл бичих