Зарим яамдын Төрийн нарийн бичгийн даргыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудал яригдаж эхэлсэн гэх мэдээлэл гарсан. Түүнчлэн тус албан тушаалын төлөөх өрсөлдөөн эхэлсэн гэж буй.
Энэ талаар эх сурвалжаас тодруулахад,Гадаад харилцааны яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга нарыг солих тухай яриа яригдсан байна. Гэхдээ тэднийг огцруулах бус Элчин сайдаар томилох асуудал яригдаж байгаа аж. Үүнд ч мөн асуудал бий аж. Өөрөөр хэлбэл, тэднийг Элчин сайдаар баттай томилох тохироо хийгдсэний дараа Төрийн нарийн бичгийн дарга нараас нь чөлөөлөх асуудлыг шийдвэрлэж магадгүй юм байна.
Мөн бусад яамдын төрийн нарийн бичгийн даргыг солих тухай асуудал огт яригдаагүй талаар эх сурвалж мэдээлж байна
Сэтгэгдэл бичих