» » ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: Иргэд “давхар дээл”-ийг 100 хувь болиулах хэрэгтэй гэж үзэж байна

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: Иргэд “давхар дээл”-ийг 100 хувь болиулах хэрэгтэй гэж үзэж байна


Өнгөрсөн мягмар гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэцүүлгийг хийж дууссан. Тодруулбал УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 98.4 хувь нь дэмжсэнээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Ингэснээр УИХ-ын гишүүд маань тойрогтоо очиж иргэдээс санал авах, тэдэнд нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргэх ажлууд эхлүүлээд байна. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр таван багц асуудлыг хөндөж байгаа. Эхнийх нь үндсэн хуулийг 2000 онд өөрчлөхдөө дордуулсан гэх долоон өөрчлөлтийн зургааг нь хуучнаар нь сэргээж сайжруулах. Хоёр дахь нь парламенттай, гурав дахь нь Засггийн газар, дөрөв дэх нь Үндсэн хуулийн цэц, шүүх, ШЕЗ-тэй, тав дахь нь нутгийн удирдлагын тогтолцоотой холбоотой өөрчлөлтүүд юм. Нэмэлт өөрчлөлт оруулах төсөл учраас дурдсан 20 зүйлээс бусад зүйл заалтыг өөрчлөх боломжгүй. Өөрөөр хэлбэл нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгагдсан өөрчлөлтүүдийн хүрээнд олон нийтээс санал авах ажил үргэлжилж байгаа юм.
Сүхбаатар дүүргийн 59-р тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнгөрсөн баасан гаригт сонгогчидтойгоо уулзалт зохион байгуулж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн талаар иргэдээс санал хүсэлтийг нь сонссон юм. Тэрбээр Үндсэн хуулийн эх баригчаар сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцанг урьж торйгийнхоо сонгогчдод Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдээллийг хүргэсэн. Энэ үеэр тэнд хүрэлцэн очсон сонгогч иргэдээс Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар мэдлэг мэдээлэл хэр байгааг сонирхлоо.
-ИРГЭД ИЙН ЯРЬЖ БАЙНА-
-Нэгдүгээрт давхар дээлийг бүр болих хэрэгтэй. Хоёрдугаарт шүүгчийг 12 жилээр томилдог болно гэж хуулийн төсөлд тусгасан гэнэ. Үүнийг зургаан жил болгох хэрэгтэй. Арай дэндүү байна. Манай шүүгчид их буруу ажиллаж байна. Завхрал гаргадаг, хүн эрүүддэг. Харин шүүгчийн хариуцлагын зөвлөл гэж байгуулагдахыг дэмжиж байна. Тэр зөв шүү.
- Сонгуулийг будлиантуулж, луйвардаж, монгол хүнийг мал амьтан, эд хөрөнгө мэтээр саналыг нь худалдан авснаар гарч ирсэн МАН дангаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхгүй. Тогтоогдсноор 64 гишүүний 49 нь жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл авч, монгол хүний боломжийг хааж, ядуу, ажилгүй байлгах нөхцөлийг бүрдүүлж байгаа хүмүүс Үндсэн хуулийг өөрчлөх эрхгүй.
-Үндсэн хуудлийн нэмэлт өөрчлөлтөд ямар заалтууд өөрчлөгдөж орох гэж байгаа талаар ойлголт алга. Уг нь би математикийн багш. Хөгшин бид өнгөрчээ гэхэд залуу үеийнхэнд юуг яаж өөрчлөх гэж байгаагаа сайн сурталчилж таниулах, ярих хэрэгтэй байна. Дээгүүрээ нийлээд л нэг намаараа олонх болсон дээрээ Үндсэн хуулиа өөрчлөөд авъя гэж их л яарч байх шиг. Энд тэнд одоо сонгогчидтойгоо уулзаж санал бодлыг нь сонсож байна гэх юм. Дандаа хөгшчүүл. Энэ хуулийн өөрчлөлт ирээдүйн залууст л ач холбогдлоо өгөх ёстой шүү дээ. Тэгэхээр залуусынхаа санал бодлыг сайтар сонсож, тусгах хэрэгтэй гэж бодож байна.
-Өнөөдөр өргөн барьсан төслөө Ерөнхийлөгчид танилцуулаагүй тухай сонсогдох юм. Тэгэхээр Ерөнхийлөгч төсөлтэй танилцаагүй, дүгнэлт, саналаа гаргаагүй гэж ойлгоод байна. Нийгмийн бүх талын оролцоотойгоор батлагдах ёстой гэрээтэй маань улсынх нь Ерөнхийлөгч хүртэл танилцаагүй байгаа тохиолдолд энэ хууль хэрэгжих нь юу л бол доо.
-Ерөнхий сайдыг огцруулахад УИХ-ын гишүүдийн 1/4 нь санал гаргах гэдгийг Засгийн газрыг хэврэгшүүлсэн заалт гэж үзэж байна. Засаг төрийн тогтвортой байдал л иргэд бидний амьдралын баталгаа болоод байна шүү дээ.
-Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгодог байх нь зөв. Өмнөх Ерөнхийлөгч нарын ажиллаж байсан үеийг хараад байхад тэд дахин сонгогдох гэж янз бүрийн арга хэрэглэж, хууль шүүхийн байгууллагынхныг харцаараа хөдөлгөдөг байдал ажиглагдаж байсан. Нэг удаа сонгогдвол энэ завхрал багасах байх гэж дэмжиж байгаа.
image
Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: ИРГЭД ДАВХАР ДЭЭЛИЙГ 100 ХУВЬ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭСЭН САНАЛ ИХ ХЭЛЖ БАЙНА
Хэлэлцүүлгийн дараа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас цөөн зүйл тодрууллаа.
-Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлаар ард иргэдээс санал хүсэлт авах хугацаа хэзээ дуусах вэ?
-УИХ-ын гишүүд газар сайгүй явж, тойргийнхоо иргэдээс санал авч байна. Гарсан саналуудыг нэг бүрчлэн хүснэгтлээд явж байна. Энэ сарын 27,28-ны өдрүүдэд хамгийн сүүлийн саналууд ажлын хэсэгт ирж нэгтгэгдэнэ.
-Иргэдээс ихэвчлэн ямар санал гарч байна вэ?
-Давхар дээлийн асуудлыг 100 хувь болиулах хэрэгтэй гэдэг санал их гарч байна. Зарим нь ганц нэгийг нэмж болох юм гэж байхад зарим нь энэ хэвээр нь байлгах хэрэгтэй гэж байна. Хоёрдугаарт УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудлыг Үндсэн хуулинд оруулах ёстой гэж байна. Гэхдээ одоогийн Үндсэн хуулийн Цэцийн хэсэг дотор УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах үндэслэл байгаа эсэх гээд заалт байгаа учраас давхардуулж заах шаардлагагүй гэж үзсэн.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг олонхоороо шийдэх гээд байна гэсэн шүүмжлэл их гарч байна?
-АН-ыхан маань бас л Үндсэн хуулийн асуудлаар тойргийнхоо иргэдээс санал асуугаад явж байна. Тэгээд эцсийн эцэст ард нийтийн санал асгуулгаар ард түмнээрээ шийднэ шүү дээ.скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг болно

712-1572522738zjr7VM9Ii6XAdkH6b5IpБаянгол, Хан-Уул дүүргийн

УИХ-ын сонгуулийг 11-р сард явуулах хуйвалдаан идэвхжиж

"Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, Парламентын байх уу

Ард нийтийн санал хураалтын асуулт нь “шог” байна

Улс төрийн намууд Ерөнхийлөгчид хандана

Сэтгэгдэл бичих