» » Гавьяат тамирчин М.Уранцэцэг дэлхийн аваргын дөрөв дэх медалиа хүртлээ

Гавьяат тамирчин М.Уранцэцэг дэлхийн аваргын дөрөв дэх медалиа хүртлээ


Унгар улсын Будапешт хотод “Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах” тэмцээн болж байгаа билээ. Тэмцээний эхний өдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн -48кг, эрэгтэйчүүдийн -60кг жингийн барилдаанууд явагдаж аваргуудаа тодрууллаа.
Манай улсаас эмэгтэйчүүдийн -48кг жинд Монгол Улсын гавьяат тамирчин “Хүч” спорт хороо, “Хайбрид Хаус” компанийн тамирчин, дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Мөнхбатын Уранцэцэг С хэсгийг тэргүүлэн, хоёрдугаар тойрогт БНСУ-ын О Ён-Жүтэй учраа таарч цэвэр ялсан билээ. Улмаар олимпын хүрэл, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Галбадрахын Отгонцэцэгтэй барилдан нэмэлт цагт торгуулиар ялж, шөвгийн дөрвийн төлөөх барилдаанд 2019 оны залуучуудын дэлхийн аварга Японы Вакана Когад цэвэр ялагдсан юм.
Ингээд дагах барилдааныг 2020 оны европийн аварга, 2020 оны Дюссельдорф, 2021 оны Тель Авивын Гранд сламын аварга Францын Ширин Боуклиг нэмэлт цагт базари үнэлгээгээр ялсан бөгөөд хүрэл медалийн төлөө тус жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч Косово улсын тамирчин Дистриа Красникиг хүндхэн барилдаан хийж, нэмэлт цагт шүүгчдийн саналаар буулган авснаар хүрэл медалийн эзэн боллоо.
Мөн тэрээр Монголын жүдочдоос дэлхийн аваргаас дөрөв дэхь медалиа хүртсэн цорын ганц тамирчин болж нэрээ мөнхөллөө. Тэмцээний эхний өдөр манай баг тамирчид нэг хүрэл медаль /МУГТ М.Уранцэцэг/ нэг шагналт долдугаар байр /ОУХМ Л.Өнөболд/ гэсэн амжилтаар дэлхийн аваргад оролцож буй 118 орноос тавдугаар байранд жагсаж байна.
 
Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн холбоо
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Монголын жүдо бөхийн шигшээ багийнхан Парист хүч үзнэ

Т.Түвшинтулга алтан медаль хүртлээ

Д.Пүрэвдорж Самбо бөхийн дэлхийн аварга боллоо

Э.Содномпилжээгийн амжилтыг “Гиннесийн ном”-д бүртгэжээ

Таеквондогийн ААШТ-ээс Т.Энхжин, Э.Эхо нар хүрэл медаль

ЖҮДО: М.Уранцэцэг мөнгөн медаль хүртэв

Сэтгэгдэл бичих