» » Т.Түвшинтулга алтан медаль хүртлээ

Т.Түвшинтулга алтан медаль хүртлээ

Казахстаны Тарас хотод үргэлжилж буй чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээний 57 кг-ын жинд манай улсын 
тамирчин Т.Түвшинтулга алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Энэ амжилтаараа тэрбээр уг тэмцээнд аваргалсан Монголын дөрөв дэх тамирчин болж байгаа юм.
 
Түүнээс өмнө нь Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Бэхбаяр 2013, Гавьяат тамирчин Г.Мандахнаран 2014, олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн нар 2014, 2018 онд түрүүлж байжээ.
 
Т.Түвшинтулга энэхүү тэмцээнд ОХУ-ын Дьулус Федотовыг 11:0-ээр, Казахстаны Мойрамбок Картбайг 10:2-оор, шөвгийн наймд Беларусийн Владислав Андреевыг 8:0-ээр, хагас шигшээд Казахстаны Еламан Кадырсетийг 11:0-ээр ялсан байна. Медалийн төлөөх барилдаанд олон улсын хэмжээний мастер З.Занабазарыг ялж, эзэн орны Адпан Аскаровыг 6:1-ээр буулган авснаар аваргын тавцанд зогссон юм.
 
 
Б.НомуунЭх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Ази тивийн АШТ-д оролцож байгаа мастерууд 14 медаль хүртээд

Д.Пүрэвдорж Самбо бөхийн дэлхийн аварга боллоо

Э.Содномпэлжээ дэлхийн дээд амжилт тогтоожээ

ЖҮДО: М.Уранцэцэг мөнгөн медаль хүртэв

Д.Сумъяабазар: Иргэндээ ээлтэй, аюулгүй Улаанбаатар хотыг

“Ази тивийн 3.3” бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн

Сэтгэгдэл бичих