» » Шинэ парламентад төр түшилцэх 13 эмэгтэй

Шинэ парламентад төр түшилцэх 13 эмэгтэй


УИХ-ын ээлжит сонгууль болж урьдчилсан байдлаар МАН 62 тойрогт ялалт байгуулсан талаар мэдээлсэн. Урьдчилсан байдлаар АН 11, Та бидний эвсэл 1, бие даагч 1 суудал авсан гэсэн дүн гараад буй. Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр 2020 оны 6 сарын 25-ны 00:30 цагийн байдлаар нийт 29 тойргоос 15 тойргийн дүн эцэслэсэн бөгөөд маргааш эцсийн дүн мэдээг зарлах юм. 
Энэхүү сонгуулийн үр дүнгээс хамгийн их олны анхаарлыг татсан нь эмэгтэй нэр дэвшигчдийн үзүүлэлт. 2012 оны сонгуулиар 11 буюу нийт гишүүдийн 14.4 хувийг эмэгтэй гишүүн эзэлж байсан бол 2016 оны сонгуулиар хамгийн их буюу 13 эмэгтэй гишүүн парламентад ажилласан.
Найм дахь удаагийн сонгуулиар урьдчилсан дүнгээр 13 эмэгтэй нэр дэвшигч тойрогтоо тэргүүлжээ.
Тодруулбал,
  • 3-р тойрогт АН-аасА.Адъяасүрэн
  • 6-р тойрогтМАН-аас Г.Мөнхцэцэг
  • 9-р тойрогт МАН-аасБ.Баярсайхан
  • 13-р тойрогт МАН-аасЧ.Ундрам, Д.Өнөрболор
  • 22-р тойрогт МАН-аасБ.Саранчимэг
  • 23-р тойрогт МАН-аас Х.Булгантуяа
  • 24-р тойрогт МАН-аас  Ц.Мөнхцэцэг
  • 25-р тойрогт МАН-аас М.Оюунчимэг
  • 27-р тойрогт МАН-аас Б.Жаргалмаа
  • 26-р тойрогт АН-аас  С.Одонтуяа
  • 28-р тойрогт МАН-аас П.Анужин
  • 29-р тойрогт МАН-аас Д.Сарангэрэл
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Сонгуульд нэр дэвшигчдийн 455 нь эрэгтэй, 151 нь эмэгтэй

С.Жавхлан Ардчилсан намд элсэхээр болжээ

Нам, эвсэл сонгуулийн зардлаа 5.9 тэрбум төгрөгөөс хэтрүүлж

"Ливерпүүл" премьер лигт хожигдоогүй цуврал 41 болж,

“НЭГ ТОЙРОГ” ХЭМЭЭХ МОЛИГО

42-р тойргийн нөхөн сонгуулийн тов ДАХИН цуцлагдах уу

Сэтгэгдэл бичих