» » Сонгуульд нэр дэвшигчдийн 455 нь эрэгтэй, 151 нь эмэгтэй нэр дэвшигчид байна

Сонгуульд нэр дэвшигчдийн 455 нь эрэгтэй, 151 нь эмэгтэй нэр дэвшигчид байна

СЕХ-ноос
УИХ-ын ээлжит сонгуульд 13 нам, 4 эвслээс нэр дэвшсэн 485, бие даан нэр дэвшсэн 121 хүнд үнэмлэх гардууллаа.
МАН-аас 76, АН-аас 76, Монголын Ногоон Намаас 15, “Та Бидний Эвсэл”/МАХН-ИЗНН-МУНН/-ээс 74, “ШИНЭ ЭВСЭЛ”-ээс 72, “Зөв Хүн Электорат” эвслээс 53, Ард Түмний Намаас 1, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намаас 13, Хөгжлийн Хөтөлбөр Намаас 7, Эх Орончдын Нэгдсэн Намаас 1 нэр дэвшигчийг бүртгэжээ.
Мөн “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс 34, Ард Түмнээ Хайрлая Намаас 1, Зон Олны Намаас 30, Дэлхийн Монголчууд Намаас 3, Ард Түмний Олонхийн Засаглал Намаас 24, Их Эв Намаас 1, Гэр Хороолол Хөгжлийн Намаас 4, бие даагч 121 нэр дэвшигч бүртгэсэн байна. Нийт нэр дэвшигчдийн 455 нь буюу 75.08 хувь нь эрэгтэй, 151 нь буюу 24.92 хувь нь эмэгтэй нэр дэвшигчид байна.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Хургандаа цадаагүй бол төлөг болтлоо майлдаг

Үндэсний аудитын газарт 208 бие даагч мөрийн хөтөлбөрөө

Нам, эвсэл сонгуулийн зардлаа 5.9 тэрбум төгрөгөөс хэтрүүлж

Мөнгө бариад ирсэн хүнд намуудын хаалга 24 цаг нээлттэй биз

Магнай гэж бас нэг МАНГАА

Сэтгэгдэл бичих