» » Ө.ЭНХТҮВШИН: ДОТРОО ХАЛДВАР АЛДААГҮЙ УЧРААС НААДМАА ХИЙХ НЬ ЗӨВ БАЙХ

Ө.ЭНХТҮВШИН: ДОТРОО ХАЛДВАР АЛДААГҮЙ УЧРААС НААДМАА ХИЙХ НЬ ЗӨВ БАЙХ



УОК-ын хуралдааны дараа Шадар сайд Ө.Энхтүвшин тус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх үү? гэж асуухад, 
Баяр наадмыг хийх үү? гэдэг асуудал нэлээд яригдаж байна. Зарим нь нийгмийн сүлжээгээр “Энэ жилдээ өнжье” гэж байна. Гэтэл хөдөө орон нутгаас наадмаа хийе, сонгуулиа явуулж байж ард түмний баяр наадмыг өнжиж болохгүй гэсэн санал, шаардлага асар олноор ирж байна. Тиймээс энэ тухай ярьж байна. 

Ер нь 99 жилийн түүхэнд наадмаа өнжиж байсан удаагүй юм билээ. Халхын голын байлдаан болж олон хүний амь нас үрэгдэж байхад, 1941, 1945 оны эх орны дайны үед, 1932 онд баруун таван аймагт лам нарын бослого гарч байхад ч үндэсний баяр наадмаа хийж байсан юм билээ. 
Монгол Улс дотооддоо коронавирусийн халдварыг алдаагүй байгаа тохиолдолд сонгуулиа явуулсан юм чинь Үндэсний баяр наадмаа хийх нь зөв байх. Гэхдээ олон хүнийг хамруулахгүй, техник технологийн дэвшлийг ашиглаж цомхон зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Наадамлаад өвдөх үү, наадахаас татгалзах уу

Б.ДАШЗЭВЭГ: Сурын талбайд найзтайгаа таарсан нь харваач

2020 ОНЫ ТОКИОГИЙН ОЛИМПИЙГ ХОЙШЛУУЛЛАА

"Нарантуул" зах наадмын гоёлоо хайсан хүмүүсийн хөлд

ЭНЭ ЖИЛИЙН НААДАМ БОЛОХ УУ? Ө.ЭНХТҮВШИН ДАРГА АА!

Ө.Энхтүвшин: Мэдээлэл гаргах гэхээр мөнгө нэхээд байвал

Сэтгэгдэл бичих